loader
Монголчууд боорцог, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

Монголчууд боорцог, борцтой цай үйлдвэрлэж, ₮4500-өөр борлуулж байна

орцтой, боорцогтой, шар тостой, шар будаатай цайг монголчууд үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ. Тодруулбал, "Говийн хийцтэй цай" хэмээх эл цайг "Цог ялалт" компани 2022 оны есдүгээр сараас үйлдэрлэж буй аж.

Үйлдвэр одоогоор таван хүнтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг гэнэ.

Бид тухайн компанийн менежертэй холбогдож тодруулахад, "Бүтээгдэхүүн маань Өмнөговь аймгийн дэлгүүрүүд болон сумдын дэлгүүрээр борлуулагдаж буй. Мөн GS25 сүлжээ дэлгүүрүүд болон Нарантуул худалдааны төвийн төвд борлуулагдаж байгаа. Үнэ нь харилцан адилгүй л байх шиг байна. Ерөнхийдөө дэлгүүрүүд 4500 төгрөгөөр борлуулж байх шиг байна лээ. Бид одоогоор захиалгаа гүйцэхгүй л байна. Эрэлт их байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмнэ. Энэ ондоо багтаагаад, шинэ бүтээгдэхүүн гаргачих байх. Туршилтууд хийгдээд явж байна" гэлээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

АНУ-ын иргэдийг яаралтай Оросоос гарахыг шаардав

Москва дахь АНУ-ын Элчин сайдын яам өөрийн улсын иргэдээ Оросоос яаралтай гарахыг санууллаа. ОХУ-ын ерөнхийлөгч Путин орос эрчүүдийг хэсэгчилсэн дайчилгаанд дуудсаны дараа уг сэрэмжлүүлэг гарчээ. Сэрэмжлүүлэгт АНУ-ын иргэдийг Орос руу зорчихгүй байх, ОХУ-д оршин суудаг болон аялж яваа хүмүүс тус улсаас нэн даруй гарахыг хүссэн.

Усаа хэт шүүж хэрэглэх нь биед хэрэгтэй элементүүдээ авч чадахгүйд хүргэх эрсдэлтэй

Монгол орны ундны усны чанарын судалгааг 2019-2022 оны хооронд хийсэн байна. Үүнтэй холбоотой ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, д

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2023 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв гарчээ.Тодруулбал, нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ хүйтэн, хур тунадас дунджийн орчим.Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол гови