loader
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2023 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв гарчээ.

Тодруулбал, нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ хүйтэн, хур тунадас дунджийн орчим.

Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар их цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч сарын дунд үеэр (нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн) 3-4°С-аар хүйтрэх төлөвтэй.

Хур тунадасны хувьд говийн аймгуудын нутгаар орох давтамж их байна.

Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсэж болзошгүй. Нийт нутгаар хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар сарын нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 10-12 м/с, зарим үед түр зуур 12-14 м/с хүрч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3-5°С-аар хүйтэрнэ. Сарын эхэн, дунд, сүүлийн арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрнэ. 

Өмнөговь, Дундговийн ихэнх, Говьсүмбэрийн нутаг болон Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Сарын сүүлч үеүдээр ихэнх нутгаар бага зэрэг цас орох төлөвтэй. Салхи 13-15 м/с хүрэх буюу зарим үед 15-17 м/с хүрч ширүүсэх төлөв гарчээ.

 

Эх сурвалж: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газа

Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар өнөөдөр тулалдана

Монголын боксын шилдэг тамирчдыг тулааныг Монголын боксын холбоо шууд дамжуулна гэж мэдээллээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески Олимпик хауст зочлов

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт /2022.08.11/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл Клеческиг хүлээн авч, спортын хөгжлийн талаар найрсаг дотно яриа өрн