loader
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески Олимпик хауст зочлов

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески Олимпик хауст зочлов

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг пүрэв гарагт /2022.08.11/ АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Майкл Клеческиг хүлээн авч, спортын хөгжлийн талаар найрсаг дотно яриа өрнүүллээ.

Уулзалтын хүрээнд МҮОХ-ноос санаачлан “Парис 2024” олимпын наадмын үеэр хэрэгжүүлэх “Монголиан хаус” буюу соёл, спорт, өв уламжлалаа дэлхий дахинд таниулан сурталчлах зорилго бүхий төслийг “Лос Анжелес 2028” олимпын наадамд хэрэгжүүлэхэд зөвлөгөө авах, “Олимпик арена” спорт цогцолборын талаар ярилцав. 

Мөн “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд буй брейкинг, скейтбордын төрлийн спортоор хичээллэх хүүхэд залуусын тоог нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын алдарт тамирчдыг урьж оролцуулсан спортын томоохон арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг сэдвээр ажил хэрэгч санал солилцов.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын

Нүүрсний хулгайд холбоогүй гэж Ерөнхийлөгч мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд "Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд ноцтой халдаж, хүнд гэмт

Сөүл-Улаанбаатар хооронд агаарын ачаа тээврийн захиалгат нислэгийн үйлчилгээ тогтмолжно

Монгол Улсын агаарын ачааны 90 орчим хувийг нэвтрүүлдэг БНСУ-ын Инчон нисэх онгоцны буудлаар дамжуулан тээвэрлэж буй ачааны хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдээд байна.2021 о