loader
ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

ЕБС-ийн 1-р ангийн сурагчдыг 8-р сарын 25 хүртэл “e-mongolia” системээр бүртгэнэ

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэн орж буй сурагчдыг улс орон даяар E-Mongolia системээр бүртгэж эхэллээ. Шинэ сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-өөс наймдугаар сарын 25-ны өдөр хүртэл явагдана.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэн суралцах 78 мянга 345 хүүхэд байна. Эдгээрээс гэрийн хаяг зөрчилгүй хүүхдүүдийг хамран сургах тойргийн сургуульд урьдчилан бүртгэсэн тул эцэг эх, асран хамгаалагчид нь “E-Mongоlia” төрийн үйлчилгээний нэгдсэн системд нэвтрэн хүсэлтээ баталгаажуулах хангалттай юм. Хүсэлт баталгаажуулах явцад дараах төлөвүүд харагдах юм.

  • Хамран сургах тойрог тодорхойгүй /24 цагийн дараа дахин нэвтэрч үзнэ/
  • Шууд хүсэлт баталгаажуулах боломжтой
  • Хянагдаж байгаа /элсэлтийн комиссууд системийн тохиромжтой ажиллаж байгаа/
  • Түр түдгэлзүүлсэн /гарцаа байхгүй биечлэн уулзах, тухайн хаягт бүртгэлтэйгээ албан ёсоор батлах шаардлагатай/
  • Бүртгэхээс татгалзсан /энд мөн адил биечлэн уулзах шаардлагатай/

Наймдугаар сарын 26-30-ны хооронд хүсэлт баталгаажуулсан хүүхдүүдийг анги бүлэгт хуваарилаад тухайн мэдээллийг нь эцэг эх, асран хамгаалагчийн E-Mongolia системд бүртгэлтэй утасны дугаарт илгээнэ.

Хэрвээ танд элсэлтийн бүртгэлтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал доорх лавлах утсанд холбогдох боломжтой.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дуучин Ч.Уранхолбоог дээрэмдэхийг завдаж айлган сүрдүүлжээ

"Гала" хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоод үл таних хүн буу тулган их хэмжээний мөнгө шаардсан гэх мэдээлэл байна.Тус мэдээллийг ЦЕГ-аас тодруулахад, "Өчигдөр 23.00 цагийн үед ЦЕГ-т дуудлага ирсэ

Ногоон сүүлт одыг маргааш харах боломжтой

Одон орон судлаачид өнгөрсөн оны гуравдугаар сард хий, тоосонцор, чулуулгаас бүрдсэн мөсөн бөмбөлөг буюу "Comet ZTF" нэртэй ногоон өнгийн сүүлт одыг илрүүлсэн байна.Энэхүү сүүлт одыг дэлхийн бөмбөрцги

Гашуунсухайт авто замд жолооч АМИА алдаж байна

Өмнөговь-Гашуунсухайт чиглэлийн замд зам тээврийн осол их гардаг. Харин олны өмнө гарч ирээд үүнийг нээлттэй ярьдаг жолооч нар цөөхөн. Тэдний нэг нь н.Чулуунбаатар. Тэрбээр "Өмнөговь-Гашуунсухайт чигл