loader
ЭМЯ: Орон нутгийн удирдлагатай ээлжит шуурхай цахим хурал хийв

ЭМЯ: Орон нутгийн удирдлагатай ээлжит шуурхай цахим хурал хийв

Эрүүл мэндийн яамны удирдлагууд мягмар гарагт /2022.07.19/ шуурхай  цахим хурлыг аймгуудын ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгуулав.

Тус хурлаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан хийлээ. Сүүлийн 5 долоо хоногт дэлхий дахины тохиолдлын тоо тасралтгүй өсөж байгаа бол БНСУ ба Япон улсад тохиолдлын тоо 7 хоногийн дотор 2-3 дахин нэмэгдээд байгаа бөгөөд ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн 7 хоногт хийсэн ген дараалал тогтоох шинжилгээнээс харахад дэлхий улс орнуудад БА4 хувилбар 15 хувь, БА5 хувилбар 50 хувийг эзэлж байна.

Мөн Коронавируст халдвар /Ковид-19/ болон Томуугийн өвчлөлийн тархалтын дотоодын нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, анхаарах асуудлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан танилцуулав.   

Монгол Улсын хувьд тохиолдлын тоо нэмэгдэж байгаа бөгөөд БА4, БА5 хувилбарын эзлэх хувь эрс нэмэгдэж буйг анхаарууллаа.

Улмаар Эм, эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа Коронавируст халдварын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй холбоотой мэдээлэл өглөө.  ЭМЯ-ны удирдлагууд Орон нутгийн төлөөлөлтэй хийж буй шуурхай хурлаар улсын хэмжээнд болон  орон нутагт (КОВИД-19)-ын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг хүний нөөцийн зохицуулалт хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн  3 сарын нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг чиглэл өглөө.



Цахим хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, БТГ-ын дарга Б.Буянтогтох,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эм,эмнэлгийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа болон  ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар 21 Аймгийн ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн захирал удирдлагууд оролцлоо.

Мөн өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Төмөр замын нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн удирдлагуудтай ээлжит шуурхай цахим  хурлыг хийж мөн хүний нөөц ба эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцөө бэлдэн ажиллах чиглэл өгсөн билээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дэлхийн аваргыг зорьсон 3х3 шигшээ багийн ТОГЛОЛТЫН ХУВААРЬ гаржээ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өчигдөр Европ тивийг зорьсон.Бельгийн Антверп хотод энэ сарын 21-26-ны хооронд болох дэлхийн аварга шалгаруулах

Бээжинд шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-ын Бээжин хотын Чаоянг дүүргийн Heaven Supermarket шөнийн цэнгээний газартай холбоотой ковидын 166 тохиолдол бүртгэжээ. Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч халдварын нөхцөл байдлыг аймшигтай гэж

Иргэний болон жолооны үнэмлэх зэрэг 74 төрлийн лавлагааг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэрэг 74 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар баталгаажуулах үйлдлийг халж байгааг ЦХХХ-ны сайд Н.Учрал хэллээ.