loader
Улаанбаатарт 23-25 хэм дулаан, бага зэргийн бороотой

Улаанбаатарт 23-25 хэм дулаан, бага зэргийн бороотой

2022 оны наймдугаар сарын 10-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦУОШГ

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

П.Орхон есдүгээр сард тэмцээнд оролцох эрхтэй болно

Чөлөөт бөхийн 2018 оны Азийн аварга П.Орхон 2022 оны есдүгээр сарын 17-оос албан ёсны тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно.2018 онд Индонез улсад болсон Азийн наадмын үеэр олон улсын допингийн эсрэг

Х.Нямбаатар: Боловсролын салбар дахь авлигын асуудлыг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулна

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр, Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Хичээлийн шинэ жил

Ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлнэ

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн