loader
П.Орхон есдүгээр сард тэмцээнд оролцох эрхтэй болно

П.Орхон есдүгээр сард тэмцээнд оролцох эрхтэй болно

Чөлөөт бөхийн 2018 оны Азийн аварга П.Орхон 2022 оны есдүгээр сарын 17-оос албан ёсны тэмцээн уралдаанд оролцох эрхтэй болно.

2018 онд Индонез улсад болсон Азийн наадмын үеэр олон улсын допингийн эсрэг бодлогыг зөрчсөн хэмээн үзэж түүний барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн. Эмэгтэйчүүдийн -62 кг жинд алтан медаль аваад байсан тэрээр давж заалдсан ч шинжилгээний хариуг Азийн олимпын зөвлөл болон WADA-аас баталсан юм.

П.Орхоны шинжилгээнээс хориотой бодисын жагсаалтын "S1.1A" ангилалд багтах Станозолол ба түүний метаболит илэрсэн билээ. Улмаар П.Орхоны барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16 хүртэл дөрвөн жилээр хасаад байв.

Өдгөө 29 настай түүний оролцох боломжтой хамгийн эхний тэмцээн нь арванхоёрдугаар сарын 10-11-д АНУ-ын Коралвилл хотод болох дэлхийн цомын тэмцээн юм.

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн Белград хотод есдүгээр сарын 10-18-ны хооронд болж өндөрлөнө.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

"НӨАТ-ын сугалааны тохирлыг өнөөдөр 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. Харилцаа Холбооны Зохицуулах Х

Гадаад руу зугтсан авлигачдын гадаад паспортын хугацааг цуцлана

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгуу

Макс Молл их дэлгүүрээс Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын нэг урсгалыг хаана

2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд С.Амарсанаагийн гудамж буюу Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургаадугаар с