loader
Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улсад газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх ажил үргэлжилж байгаа. Тухайлбал, Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай, Газрын төлбөрын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй юм. Энэ хүрээнд Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр, “Геодези бол улс орны эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь байдаг. Өөрөөр хэлбэл, геодезийн тоонд тулгуурлаж бүтээн байгуулалт явдаг. Хийн хоолой, төмөр зам,  шугам хоолой гээд бүх бүтээн байгуулалт геодезид тулгуурладаг. Тиймээс энэ салбарын эрх зүйн орчныг хэд хэдэн чиглэлээр сайжруулж байгаа. Тухайлбал, геодезийн төлөвлөлт, хэрэгжилт, архивлах асуудлыг нарийн зохицуулж, мэдээллийн санг нэгтгэх асуудлын тусгаж байна. Түүнчлэн батлан хамгаалахын салбарыг тусгайлсан салбар гэж үзээд газрын мэдээллийг нээдэггүй байсан. Харин энэ хуулийн төсөлд нийтийн болон тусгайлсан гэж ангилаад, нууцаас гаргасан газрын мэдээллийг ид тод болгож, иргэн, аж ахуйн нэгж ашиглах боломжоор хангаж байгаа. Түүнчлэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн байгууллагуудын оролцоог нарийвчлан тусгасан” гэлээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

17 настай хүү ганцаараа дэлхийг тойрон нисчээ

Дэлхийг тойрон нисэх зорилгоор ганцаараа жижиг онгоцоор аялалд гарсан 17 настай Мак Рутерфорд өчигдөр Болгарт газарджээ. Тэрбээр бүтэн таван сарын турш аялсан ба Геннисийн хоёр амжилтыг тогтоохоор зориглосон аж. Ийнхүү Бельги-Их Британийн хос иргэншилтэй Мак хөнгөн онгоцоор ганцаараа дэлхийг тойрон ниссэн хамгийн залуу хүн болжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалан: Сар шинийн өдрүүдэд дулаахан байх төлөвтэй

Ирэх сарын цаг агаарын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Цаг уурч Б. Жаргалангаас тодрууллаа.-Хоёрдугаар сарын урьдчилсан төлөвөөр цаг агаар ямар байх вэ?-Нийт нутгийн дунджаар хоёрдугаар сары

“McDonald’s” шинэ эзэн, шинэ нэртэйгээр ОХУ-д дахин нээгджээ

“McDonald’s” түргэн хоолны сүлжээ ресторан гурван сарын өмнөөс ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. Москвагийн Пушкин талбайд өчигдөр /2022.06.12/ “McDonald’s” шинэ орос эзэн, шинэ нэртэйгээр дахин нэ