loader
Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Ховд, Увс, Завхан зэрэг 13 аймгийн зорилтот бүлгийн 1,000 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр орон нутагт хяналт, үнэлгээ хийж байна.  

Энэхүү тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлэх бөгөөд зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан эдгээр 13 аймгийн 1,000 малчин өрх бүрд 370,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг Хаан банкаар дамжуулан олгох юм. Малчдад зудын улмаас учирч болзошгүй хор хохирлыг бууруулах зорилготойгоор уг урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Ташрамд дуулгахад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн удирдлагын газар 2022 онд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах, гамшгийн дараах нөхөн сэргээх үйл ажиллагааны хүрээнд 107,497 хүнд хүрч ажиллажээ.

зураг
 
зураг

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2022 оны тавдугаар сарын 23-наас 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.ДАВАА ГАРИГ /2022.05.23/ЦАГНЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААНХААНА10.00

"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудтай хамтран ажиллахад нээлттэй гэв

Уулзалтын эхэнд тэрбээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Онцгой байдлын газарт гэр, байшин нь усанд автсан 89 дуудлага ирсэн

Улаанбаатар орчимд орсон түр зуурын хүчтэй салхи, аадар борооны улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 89 удаагийн үерийн дуудлага бүртгэгдсэн байна. Хамгийн их дуудлага нь Сонгинохайрх