loader
"Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулна"

"Хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар батлуулна"

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор тооцож, төсөвт тусгасан. 

Иймд ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 төгрөг олгох тухай журмыг боловсруулахаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаманд ажлын хэсэг томилогдон ажилласан юм. 

Тус яамнаас журам гарсан эсэх талаар тодруулахад "Хүүхдийн мөнгийг хэрхэн олгох журмыг энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батална. Үүний дараа нийтэд мэдээлэх бөгөөд түүнээс өмнө нь мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. 

Сангийн сайд Б.Жавхлан өмнө нь "Цар тахлын үед хүүхдийн мөнгөөр дамжуулж, өрхийн орлогыг дэмжих төсвийн бодлого хэрэгжүүлсэн юм. Үүнийг огцом бууруулах боломжгүй. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна.

ҮСХ, ХНХЯ дээр байгаа болон төрд буй тоон мэдээллээс үзэхэд 3.7 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдохоор байна" хэмээж байв.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ХӨСҮТ: ЕСӨН АЖИЛТАНДАА БАЙРНЫ УРЬДЧИЛГАА 20 САЯ ТӨГРӨГ ОЛГОНО

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв зарим ажилтнууддаа байрны урьдчилгаа төлбөр олгохоор болжээ.Тодруулбал, есөн ажилтандаа байрны ур

Зам тээврийн ослын улмаас 3 хүн амиа алджээ

Зам тээврийн ослын улмаас 3 хүн амиа алджээ

Тэмцлийн хурц хэлбэрт шилжсэн Иран эмэгтэйчүүд

Иран улс улс төрийн эмх замбараагүй байдал, иргэдийн жагсаал цуглаан дунд үймж байна. 22 настай Махса Амини нэртэй эмэгтэйг хижаб буюу толгойн алчуур зүүж яваагүйнх нь төлөө баривчилж, улмаар бүсгүй амиа алдсан явдал саяхан гарлаа.