loader
Ганцмод боомтоор нэвтрүүлсэн ачаа бараа хоёр дахин өсжээ

Ганцмод боомтоор нэвтрүүлсэн ачаа бараа хоёр дахин өсжээ

Монголын Гашуун сухайт боомттой харалдаа оршдог БНХАУ-ын Ганцмод боомтоор өнгөрсөн онд 19 сая тонн ачаа бараа нэвтэрчээ. Энэ нь 2021 оныхоос даруй 2.44 дахин өссөн дүн гэнэ. Ганц мод боомтыг хамаардаг засаг захиргааны нэгж болох Баяннуур хотын захиргаа энэ талаар мэдээллээ.  

19 сая тонн ачааны 18 сая гаруй тонн нь нүүрс, үлдсэн 257 000 гаруй тонн нь бусад төрлийн ачаа бараа байжээ. Бусад төрлийн ачаа барааны хэмжээ өнгөрсөн жилийнхээс 74 хувиар өссөн байна.  

Цар тахлаас болж өнгөрсөн жил нэвртрүүлэх ачаа барааны хэмжээ эрс буурсан ч ухаалаг бодлого хэрэгжүүлсний дүнд энэ жил нэмэгдүүүлж чадсан гэсэн байна. Мөн 2009 онд өдөрт 400 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай байсан бол одоо 3500 болж өссөн гэж онцолжээ.


foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ Монгол У

Нарантуул зах гурав дугаар сарын 1-нээс хэвийн ажиллана

АГААРЫН ТЭЭВРИЙН САЙН бас МУУ МЭДЭЭ

Иргэний агаарын тээвэртэй холбоотой сайн бас муу мэдээ байна. Сайн нь Монголын иргэний агаарын тээврийн онгоцуудыг ОХУ-ын дээгүүр нисэхийг зөвшөөрөхөөр Британы даатгалын компаниуд шийдсэн байна. О