loader
МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭЭ

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ АВТО ЗАМЫН БООМТЫН АЧАА ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЭЭ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна.


Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гуравдугаар сарын тэтгэврийн мөнгийг ахмадуудад маргааш урьдчилан олгоно

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны хоёрдугаар сарын олголтын хуваарийг танилцууллаа.Ахмад настнуудын гуравдугаар сарын

Монголын цагдаа нар олон улсын тэмцээнээс 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

Нидерланд улсын Роттердам хотноо болж буй олон улсын “World police & Fire games” тэмцээнээс Монгол Улсын баг 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртээд байна.Уг тэмцээнд оролцож буй нийслэлийн Сонгин

Сураггүй болсон хүүг эрэн хайж байна

Энэ сарын 5-ны 19.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт багт хүүхэд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 6 дугаар сарын 6-ны өдрийн 00.38 цаг