loader
Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Н.Учрал: Хүүхдийн 50 хувь нь садар самуун мэдээ, 82 хувь нь зүй бус зурвас хүлээн авдаг

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. 

Онцолбол, цахим засаглалыг бий болгоход хамгийн чухал зүйл бол хувь хүний мэдээллийг хамгаалах юм. Цахим орчинд зохистой хэрэглээг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Цахим орчны халдлага сүүлийн жилүүдэд хоёроос гурав дахин өссөн. Залилангийн гэмт хэрэг цахим орчинд 2021 онд 3,858 байсан 2022 онд 7,708 болсон. Өсвөр насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь өдөрт нэгээс хоёр цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самуун сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралдаж байгаа юм. 

82 хувь нь зүй бус утгатай зурвасыг цахим сүлжээний хэрэглэгчдээс авч байсан байна. Эцэг, эхчүүдийн 95 хувьд нь энэ төрлийн сөрөг мэдээллийг хянах хязгаарлах программ хангамжийн, тоон бичиг үсгийн ур чадвар байхгүй. Иймээс хүүхдээ цахим дарамтад өртөхөөс хамгаалж чадахгүй байна.

Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах хуулиар хэн нэгэнд хариуцлага ногдуулж, зөрчин хянан шалгахгүй. Харин зөрчилтэй контентууд юу вэ гэдгийг хуульд зааж өгсөн. Жишээ нь, хүнийг амиа хорлох, өөрийн биед гэмтэл учруулахыг, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг, гэмт хэрэг зөрчлийг үйлдлийг нарийвчлан зааварласан, хүүхдийг гуйлга гуйх, тэнэмэл амьдрахыг уриалж сурталчилсан зэргийг зөрчил гээд заагаад өгч байгаа юм" гэв.

Мөн гэмт халдлагатай тэмцэх нийтийн төв байгуулагдсан гэдгийг дурдаад "Энэ төвийн дэргэд олон нийттэй харилцах мэргэжилтэн, хүний эрхийн шинжээч, хамгаалагч нар 24 цаг ажиллаж, цахим орчны зөрчилд дүгнэлт гаргана.

Харин нийтийн төв энэхүү дүгнэлтийг хууль хяналтын байгууллага, олон нийтийн үйлчилгээ үзүүлэгч нарт, олон улсад итгэмжлэгдсэн байгууллагад шилжүүлж болно. 300,000-аас дээш хэрэглэгчтэй олон нийтийн үйлчилгээ эрхлэгч нь Монгол Улсад биет төлөөлөгчийн газраа байгуулж болно. Цахим орчны хуурамч хаягийн тухайд баталгаажсан дугаар, и-мэйл хаягаараа бүртгүүлэх ёстойг зөвлөж байна" гэлээ.  

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“ЧОНО” ХАМТЛАГ 20 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ХИЙНЭ

Хурц стиль имиж бүрдүүлэн тухайн үеийн залуусын дунд хит болж байсан "Залуу нас", "Сүүлчийн хичээлийн дараа", "Чамд таалагдахын тулд" зэрэг дуунуудаараа байлданд дагуулж байсан тус хамтлаг энэ сарын 2

Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцов

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийж байна

Нийслэлд олон бүтээн байгуулалт өрнөж байгаагаас онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж тохижилт хийж буй ажил юм.Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн