loader
Гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийж байна

Гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийж байна

Нийслэлд олон бүтээн байгуулалт өрнөж байгаагаас онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж тохижилт хийж буй ажил юм.


Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 15-наас эхэлсэн тус ажлын явц 68.4 хувьтай байна. Нийтдээ 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд 7 дугаар сарын 20-ны байдлаар 130 байршил дахь 3326 гараашийг буулган, газар чөлөөлжээ.


 

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.




2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3326 гарааш буулгаж, 59.868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тэгвэл чөлөөлсөн талбайг хэрхэн тохижуулж байгаа талаар Хот тохижилтын газраас тодрууллаа. Тус байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй тохижилтын ажлыг хариуцан ажилладаг.




Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ гарааш буулгасан 70 байршлын  талбайд тохижилтын ажил хийх аж. Үүнийг А даалгаврын дагуу нэгтгэхээр 47 байршилд тохижилт хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ойр байршилтай газруудыг нэгтгэн цогц тохижилт хийж буй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар дээрх 47 байршлаас 25-ынх нь тохижилтын ажил ид өрнөж буй аж. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд 17 байршлын засварын ажил бүрэн дуусна гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд хэлж байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын цолтой бөхчүүдийн барилдааны оролцоог харгалзан Наадам, Цагаан сараар барилдах эрх олгоно

Улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг дахин мөрдөхөөр болсныг Монголын үндэсний бөхийн холбоо фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгджээ.МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж уг шийдвэрийг гаргасан

Аймгуудын наадамд хэн хэн түрүүлж, үзүүрлэв?

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам Монгол орны 21 айма

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЧИНЬ ГАНТАЙ УТСААР ЯРИВ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.Сайд Б.Батцэцэг БНХАУ-ы