loader
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо

Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажилласан юм. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой. Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой. Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол буурах юм. 

                                                                                             НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” хурал эхэлж байна

“Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал өнөөдөр "Шангри-Ла" зочид буудалд эхэлнэ.Бага хурлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлэх бөгөө

Л.Энх-Амгалан: Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэллээ

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Монгол Улсад Үндэсний цахим шууданг нэвтрүүлж эхэлснийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үе

Гадаадад байгаа монгол иргэд "2022 онд $500" сая доллар эх орондоо шилжүүлсэн байна

Гадаад улс оронд ажиллаж байгаа иргэдийн эх орон руугаа шилжүүлдэг валютын 2022 оны тайланг Дэлхийн Банкнаас гаргажээ. Ингэхдээ 1990 оноос хойших мэдээллийг нэгтгэн гаргасан байна.Монгол Улсын иргэд х