loader
Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэв

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэв

Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шагдарын Батцэцэг 2022 оны долдугаар сарын 11-ний өдөр тус улсын Ерөнхийлөгч Луис Лакайе Поуд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Энэ үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол, Уругвайн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч Л.Лакайе Монголын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсаас Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсад суух анхны Элчин сайд болж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Монгол иргэд 2018 оноос эхлэн Уругвай улс руу 30 хоног визгүй зорчих боломжтой болсон билээ. Уругвай улс нь манай улстай бүх төрлийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх хэлэлцээр байгуулсан Өмнөд Америкийн гурав дахь улс юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын анхны цахилгаан автомашинаар Улаанбаатар хотын зураглалыг авч эхэллээ

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар /НБИХГ/-аас дэлхийн хамгийн том мэдээллийн сүлжээ болох “Google”-ийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын зураглалыг шинэчлэх "Google User Street View" төслийг эхлүүлсэн. Ингэхдээ "Барс моторс" ХХК-иас гаргасан Монголын анхны цахилгаан машиныг ашиглахаар НБИХГ болон “Барс моторс” ХХК санамж бичиг байгууллаа.

Олон улсын хоккейчдын тоглолт "Степпе Арена"-д болно

"Степпе Арена-Мөсөн өргөө"-д маргааш /07.05/ зохион байгуулах Friendship Cup Mongolia-2022” хоккейн нөхөрсөг тоглолтод Олон улсын холимог баг болон Монголын баг оролцож ур чадвараа сорих юм.Ахмад хокк

Б.Пүрэвдорж: Л.Энхболд Н.Номтойбаярт хариугаа барьсан

00:0000:00Б.Пүрэвдорж: Л.Энхболд Н.Номтойбаярт хариугаа барьсанSara, ikon.mn - text to speech УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэх гэж