loader
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд Төмөр зам доогуурх авто замын Нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм. Төслийн нэгдүгээр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж буй Таван шарын төмөр зам доогуурх Нүхэн гарцын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд төлөвлөсөн явган хүний болон дугуйн замын ажил бүрэн дууссан бөгөөд нүхэн гарцын дээгүүр баригдах 90 метр урт явган хүний гүүрийн шон, суурийн ажлыг бүрэн гүйцэтгэжээ. Одоогоор гүүрийн метал хийцийн угсралтын бэлтгэлийг хангаад байна. Энэхүү нүхэн гарц ашиглалтад орсноор Найрамдлын замыг Товчооны замтай шууд холбож, төмөр замын гармын саатлыг мэдэгдэхүйц бууруулах ач холбогдолтой юм.

Хоёрдугаар байршил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй төмөр зам доогуурх Нүхэн гарцын бүтээн байгуулалт 39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төсөл хэрэгжсэнээр Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай холбох бөгөөд 28 метр урт, 5 метр өндөр туннель, 1.48 км урт авто зам, явган хүний болон дугуйн замыг цогцоор нь байгуулна. Нүхэн гарц ашиглалтад орсны дараа хоногт дунджаар 27.5 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай болж, нийслэлийн баруун бүсийн замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулах боломж бүрдэх юм.

Гуравдугаар байршил болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Гермес” худалдааны төвийн урд хэсэгт хэрэгжиж буй Нүхэн гарцын барилга угсралтын ажил 68 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг гарц нь Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай холбох бөгөөд төмөр замын доогуур урьдчилан бэлтгэсэн төмөр бетон байгууламжийг түлхэж суурилуулах box jacking технологийн үндсэн ажлыг бүрэн дуусгасан. Одоогоор авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлууд үргэлжилж байна.

Нийслэлийн хэмжээнд төмөр замын гармууд хаагдах үед үүсдэг саатал нь авто замын хөдөлгөөнд томоохон хүндрэл учруулдаг. Шинээр баригдаж буй эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор төмөр замын гармын хүлээлт эрс багасаж, баруун бүсийн авто замын сүлжээний уялдаа холбоо сайжирна. Мөн автомашин, явган зорчигч, дугуйтай иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж, иргэдийн зорчих нөхцөл илүү хүртээмжтэй, аюулгүй болохоос гадна хотын түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

                                                      НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүвтэр байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр:Хур тунадас: Ихэнх ну

ТЦА: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 23 хүн бэртэж, 4 хүн нас барав

Амралтын өдрүүд буюу 2022 оны есдүгээр сарын 11-12-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 556 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 396 дуудлага мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Замын “Түгжрэлийн эсрэг бодлого 2022” хэрэгжиж эхлэнэ

Гол асуудал бол зохиомол түгжрэл байна. Зохиомол түгжрэл нь шүүх цагдаа, хашаа хороо, автобусны урт богино зайны эргэлт, уулзвар, барилга гэх мэт асуудлууд багтах юм. Өөрөөр хэлбэл хотын төвлөрөл гол түгжрэл үүсгэж байна