loader
Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн

2023 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 17-ны 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -35...-40 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -31...-36 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө  -34...-36 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гурван тал эдийн засгийн коридорын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

Ерөнхийлөгчийн хийж буй энэ удаагийн айлчлал ач холбогдолтой юм.

Улсын начин Ө.Батзулын цолны хүндэтгэлийн барилдаан энэ сарын 30-нд болно

Тус барилдааны түрүү бөх 3 сая төгрөг, үзүүр бөх 2 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд 1 сая төгрөг гардана.

Д.Буяннэмэх охины ар гэр: Одоогоор ямар ч сураг сонсоогүй байна

Доржсүрэн овогтой Буяннэмэх охин энэ сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байна. Тодруулбал, 2022 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгийн үндсэн тосгоны тавдугаар брак дахь гэрээсээ өдрийн 13.00 цагт хог хаяхаар гарсан байна.