loader
Н.Учрал: Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Н.Учрал: Цахим гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав. 

Н.Учрал өнгөрсөн онд цахим орчинд үйлдэгдсэн 8563 гэмт хэргийн улмаас 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэлээ.

Тэрбээр "Иргэн С 2019 оноос цахим сүлжээ ашиглан иргэдийн интернэт банкны дансанд нэвтэрч, мөнгийг нь шилжүүлэн авч, амьдралын эх үүсвэрээ болгосон. Нийт 100 гаруй удаагийн үйлдлээр нэг тэрбум төгрөгийг иргэдээс залилж авсан. Сэжигтнийг эрүүгийн цагдаагийн газрынхан 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-аас баривчилж авч ирсэн.

Хоёрдугаарт, иргэн А фэйсбүүк хаягаараа насанд хүрээгүй охидтой  харилцаж, нүцгэн зургаа солилцож, олон нийтийн сүлжээнд цацна гэж заналхийлж, дахин нүцгэн зургийг нь авхуулж, ёс бус бичлэг хийлгүүлэх удаан хугацаанд охидтой уулзаж, бэлгийн харилцаанд орсон хэргийг СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 20 жилийн хорих ял оноосон.

Гуравдугаарт, иргэн Э "Хүүхдүүд" нэртэй нууц групп фэйсбүүкт нээж, насанд хүрээгүй хүүхдүүдийн садар самуун агуулсан дүрс бичлэгийг байршуулж, иргэдэд төлбөртэй үзүүлсэн хэргийг БЗД-ийн шүүхээс хоёр жил хорих ял оноосон.

Дөрөвдүгээрт, иргэн Г нүүр зургаа үл таних охины зурагтай болсон этгээд өсвөр насны охидтой үеийн охин мэтээр дотносож, биеийн зургуудыг нь авсны дараа ахтай нь харьцахгүй бол зургийг нь олон нийтэд тараана хэмээн дарамталж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан иргэнд зургаан жил найман сарын хорих ял оноожээ.

Тэрбээр энэ мэт хэргийн жишээнүүдийг дурдсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Хуулийг нь дэмжиж байна. Цахим орчны асуудлыг олон жил ярьж, бие биенээ янз бүрээр доромжилдог ч ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй. Хүүхдийн эрхийн ауудал ч их хөндөгддөг. Гэвч өчигдөр Засгийн газарт өргөн барьснаа өнөөдөр оруулж ирж байна. Бид энэ төсөлтэй танилцаагүй, ийм зүйлээ болимоор байна.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Ийм хууль боловсруулж, Засгаас санал авахаар 2017 онд ярьж эхэлж байсан. 10 гаруй төсөл байгаа. Зургаан жил өнгөрсөн ч 2022 онд садар самуунд хүүхдийг уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өссөн. Гэмт хэрэг үргэлжилсээр байгаа тул хуулийг батлах хэрэгтэй.

Хуурамч хаягийн асуудалтай дэлхий даяар тэмцэж байна. 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 1.5 тэрбум хуурамч хаягийг фейсбүүк хаасан.

УИХ-ын гишүн Ц.Мөнх-Оргил:

-Энэ хууль батлагдах ёстой ч шуурхайлж болохгүй, Н.Учрал сайд аа. Хуулиа нэгдүгээр сарын 18-нд өргөн барьж, 19-ний өглөө Байнгын хороогоор хэлэлцүүлж, 20-нд батална гэж ярихгүй. Хөл толгой нь хаана байна. Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ гэхэд хаврын чуулганаар батлах хэрэгтэй. Түүнээс биш 24 цагийн дотор нийгмийн өргөн агуулга бүхий сэдвийг батлахыг шаардаж болохгүй.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Энэ хуулийг боловсруулахад цаг их алдсан гэдгийг өнөөдрийн гэмт хэргийн тооноос харж болно. Нийгмийн хэрэгцээ шарадлагын дагуу аль аль талдаа хэлэлцэн батлах шаардлагатай. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдаагүй. Хүчирхийлэл, мансууруулах бодис гэх мэтээр нарийвчлан заасан.

Хууль зөрчилтэй контентод мэргэжлийн шинжээчд ажиллаж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Хэвлэл мэдээллийн цахим хуудаст албан ёсны цэнхэр тэмдэглэгээтэй болно.

Төслийг хэлцэлцүүлэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангасан 415 хүүхдийн нэр тодорлоо

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрийн нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.

"ЭМДЕГ өрхийн эмнэлгүүдэд төсөвлөсөн 20 тэрбум төгрөгийг өгөхгүй байна"

“ЭМДЕГ-ын дарга, удирдлагуудыг огц­­руулъя” сэд­вээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлэл хийлээ.Холбооны төлөөлөл "Манай холбоонд 3500 эмч нар нэгдэж үйл ажиллагаага

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа

Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа.Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (2.1 дахин) тэрбум ам.доллароор нэмэгдэв.