loader
"Богдхан төмөр зам"-д зориулж нийслэлээс 496 га газар чөлөөлнө

"Богдхан төмөр зам"-д зориулж нийслэлээс 496 га газар чөлөөлнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг танилцуулав.

Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан.

Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газарт 974.5 га талбай хамарна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух мөн хэмжээний газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д  өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов. 

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлж эхэлнэ гэв.Өнгөрсөн сарын буцаан олголтоосо

НӨАТ-ын буцаалтыг энэ сарын 28-наас олгоно

НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журам

Турк, Сирийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 7800-г давлаа

Турк, Сирийн нутаг дамнасан газар хөдлөлийн гамшгийн талаарх мэдээллийг хүргэж байна.НЭМЭЛТ: II.07, 08.30 цагт:Газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэж амиа алдсан хүний тоо нэмэгдсээр 7800-гаас давжээ. Турк