loader
Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь үргэлжилж байна

Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь үргэлжилж байна

Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь үргэлжилж байна. Өнөөдөр /2023.02.07/-ийн сонсголоор 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсох юм.

Хэлэлцэх асуудлын талаар хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Энэ асуудлын мөнгөн дүн нь нийт эх үүсвэрээс гарсан санхүүжилтийн 45 орчим хувьтай дүйх 3 их наяд төгрөгийн дүн бүхий 371 арга хэмжээнд холбогдох юм" хэмээн онцлов.

Өнөөдрийн сонсголд дараах албан тушаалтнуудыг гэрчээр дууджээ.

  • Эрчим хүчний яамны ТНБД Н.Тавинбэх, Санхүүгийн хэлтсийн дарга Ж.Жанарбаатар,
  • Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр,
  • "ТОСК" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Батжаргал, санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Даваасүрэн,
  • НЗДТГ-ын хөрөнгө оруулалтын газрын ерөнхий инженер Т.Оргилт-Эрдэнэ, барилга захиалагчийн хэлтсийн дарга асан Б.Лхагважав нар дуудагдаж, хүрэлцэн ирсэн байна хэмээн ажлын хэсгээс ирцийг танилцууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

MUNCEP-2022 хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий Mongolian - U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөрийг Элчин сайд Ө.Батбаярын

"МОНГОЛ МАХ" ЧУУЛГА УУЛЗАЛТ, ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛОХОД ТАВ ХОНОГ ҮЛДЛЭЭ

Өрөг.мн, Туг.мн сайтууд болон Гарааны Праймер ХХК хамтран “Монгол мах” чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээрсарын 28-нд Corporate зочид буудлын Convention hall-д зохион байгуулах гэж байна.

ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ МАРГААШ ДУУСНА

Төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт баталгаажуулалт болон нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэг