loader
Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

Олимпын гүүрний явган хүний замын ажил эхэлнэ

 Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Олимпын гүүрний барилга угсралтын ажлын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр "Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэлх хойд талын замын хучилтыг хийсэн. Зургаадугаар сарын 15-наас урд талын замын ажил эхэлнэ. Явган гүүрний зураг төсөл батлагдсан. Энэ долоо хоногоос угсралтын ажил эхэлнэ" гэв.

Мөн “Налайхын замын ажил 98 хувьтай байна. Одоо хөвөө, өндрийн хязгаар, явган гүүрэн гарцыг шийднэ. “Хан хиллс” хотхоны арын замын үндсэн суурь ажлыг хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хучиж, зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулна” хэмээлээ.

Хотын дарга дүүргийн удирдлагууд зам засварын ажилдаа хяналт тавьж, богино хугацаанд гүйцэтгэл сайтай дуусгахад анхаарах, мөн явган хүний замыг саадгүй зорчих, иргэнд ээлтэй, стандартын дагуу барьж байгуулах хэрэгтэйг сануулсан байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гэрээг ил болголоо

“ЭТТ” ХК энэ сарын 10-нд долоон гэрээг ил болгосон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох гэрээг мөн цахим хуудсандаа зураг болгон байршуулсан байна.Гэрээг бүрэн эхээр нь эндээс уншина

Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний түрүүч хэсэг Монголд иржээ

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн би

Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Шинэ оны эхний өдрөөс Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэн. ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөл