loader
Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

Наадмын хуулийг зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.30/ хуралдаж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэх хуулийн төслийн талаар хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын тухай болон Дэгийн тухай хуулиар УИХ 75-аас доошгүй хугацаанд хуралдах ёстой. Хуулийн хугацаагаар УИХ долдугаар сарын 8-ныг хүртэл хуралдах төлөвтэй байна.

Засгийн газраас болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хэд хэдэн томоохон хуулийн төслүүдийг бүлгийн гишүүд хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Тухайлбал, Хууль зүйн байнгын хороонд Эрүүгийн тухай, Эрүүгийн тухай хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар батлах нь зөв үзсэн.

Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат ахалсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцээд, зургаадугаар сарын 20 гэхэд батлах шаардлагатай. Уг хуулийн төсөлд Үндэсний баяр наадмыг орон даяар нэгэн өдөр хийнэ хэмээн тусгасан бөгөөд онцгой байдал зарласан, цар тахал дэгдсэн үед Засгийн газар, Засаг даргын шийдвэрээр өөр өдөр хийхээр томъёолсон аж. Ингэснээр наадам хэсч найраа хийдэг асуудлыг зохицуулна хэмээн үзэж байна.



Төрийн албаны тухай хуулийн гурван төсөл байна. Засгийн газраас өргөн барьсан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн барьсан хуулийн төслүүдийг нэгтгэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хуулийг мөн хаврын чуулганаар батална. Эдийн засгийн байнгын хороон дээр хэд хэдэн хуулийн төсөл бий. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөвшөөрлийн тухай, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Далай ашиглах тухай, УИХ-ын хоёр тогтоолын төсөл бий.

Үйлдвэржилтийн байнгын хороонд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулийн төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж батлах чиглэлд бүлгийн гишүүд санал нэгдлээ” гэв. 

Мөн Засгийн газраас хэдэн хэдэн хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай гэж үзэж байгаа. Тодруулбал, Эдийн засгийн шинэчлэлийн хүрээний хуулийн төслүүд байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компаниудын тухай, Газрын тухай багц хууль, Баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг өргөн барьж, УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж ажиллах ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж, дэмжсэн байна.  

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн бие бүрэлдэхүүний түрүүч хэсэг Монголд иржээ

Манай улс АНУ, ХБНГУ, Энэтхэг, ОХУ-тай хоёр талт, хамтарсан цэргийн бэлтгэл хийдэг. Энэ уламжлалын дагуу ОХУ-тай цэргийн хээрийн бэлтгэлийг ирэх сард хийнэ. Дадлага сургалтад оролцох ОХУ-ын цэргийн би

Маргааш баруун болон төв, говийн аймгийн ихэнх нутгаар бороо орно

Маргааш Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна.Мөн баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгийн ихэн

Монголын шигшээ баг ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглож хожигдол хүлээлээ

Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тоглолтын чухал гараанд өрсөлдөж буй Монголын шигшээ баг лхагва гарагт ОУХБХ-ны 100 бичигдэж яваа Палестины шигшээ багтай тоглов.Монголы