loader
Хаан банкны зээлийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа

Хаан банкны зээлийн ажилтнуудыг чадавхижуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа

Энэ сарын 14-ний өдөр Төвийн бүсийн салбараас Хаан банк-ны Дархан-Уул аймаг дахь салбарын зээлийн ажилтнуудыг чадавхжуулах ээлжит сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь зээлийн үйл ажиллагааны чанар, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.

Сургалтын хүрээнд үндсэн эх үүсвэрийн болон АХБанкны эх үүсвэртэй батлан даалттай зээлийн судалгааны аргачлал, тэдгээрийн онцлог ялгаатай талуудыг дэлгэрэнгүй авч үзэв. Мөн зээлийн шийдвэр гаргалтад анхаарах гол хүчин зүйлс, эрсдэлийг үнэлэх арга барил, практикт тулгардаг нийтлэг асуудлуудын талаар оролцогчид санал солилцож, туршлага хуваалцлаа.

Онцлон дурдвал, батлан даалттай зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, шаардлагыг зөв ойлгож, зээлдэгчийн төлбөрийн чадвар, санхүүгийн сахилга батыг бодитой үнэлэх нь зээлийн чанарыг сайжруулахад чухал нөлөөтэй болохыг сургалтын үеэр онцолсон юм. Түүнчлэн зээлийн судалгааг стандартын дагуу гүйцэтгэх, баримт бичгийн бүрдүүлэлтэд анхаарах, эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн талаар тодорхой зөвлөмж өглөө.


foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь үргэлжилж байна

Хөгжлийн Банкны нээлттэй сонсгол Төрийн ордонд хоёр дахь үргэлжилж байна. Өнөөдөр /2023.02.07/-ийн сонсголоор 2012-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас улсын төсөвт суулгаж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр

Есдүгээр сард 2.4 тонн үнэт металл худалдан авсан байна

Монголбанк 2022 оны 9 дүгээр сард 2,416.4 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 15.0 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1 хувиар өссөн үзүүлэлт байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.