loader
Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

Алдарт эхийн одонг 12,306 ээж хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.

Энэ жил нийт 12,306, үүнээс нэгдүгээр зэргийн одонг 1,645, хоёрдугаар зэргийн одонг 10,661 эх хүртлээ. Ээжүүдийн 50 хувь буюу 6,163 нь 33-39 насных бөгөөд хамгийн ахмад нь 94, хамгийн залуу нь 22 настай байлаа.

Эх хүний ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр хүндэтгэл үзүүлж, алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14,480 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авсан юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Юнивишн хүлцэл өчиж, кино багцуудаа үнэгүй үзүүлэхээ мэдэгдлээ

Юнивишн ХХК мэдэгдэл гаргалаа.Харилцаа холбооны зохицуулах хорооноос үнийг нь хянахдаа журмын дагуу хийгдсэн гэж үзжээ.Тиймээс хэрэглэгчдээ бухимдуулсандаа хүлцэл өчөөд 1 дүгээр сарын 31-нээс өмнө хүс

Оюуны өмчийн үйлчилгээг хөгжүүлэх хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав

Швейцарийн Женев хотноо болж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгуулла

Вьетнам, Монгол Улсын иргэд урт хугацаандаа харилцан визгүй зорчих санал тавилаа

Вьетнам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт Вьетнам улсын нийслэл Ханой хотод болж байна.