loader
Д.Нямсамбуу: Хорвоо ямар ч байж болно, гагцхүү сэтгэлээ ариусгаж, үнэн зөв бай

Д.Нямсамбуу: Хорвоо ямар ч байж болно, гагцхүү сэтгэлээ ариусгаж, үнэн зөв бай

  Буддын гүн ухааны нарийн зүй тогтол, шинжлэх ухаанч чанар болон амьдралын утга учир, сэтгэл ариусгалын тухай Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай цөөн хором ярилцлаа.

-Монголчууд бид нийтээрээ буддын шашин шүтдэг хэрнээ түүний гол утга учир, гүн ухааныг тэр бүр сайн мэддэггүй юм шиг санагддаг. Буддын шашинд биологи, хими, физикийн маш олон ололт нээлтүүдийг аль эрт гүн ухааны түвшинд тайлбарлачихсан байдаг шүү дээ. Жишээ нь, "Юм бүхэн шүтэн барилдлагатай. Бүх зүйл нэгэндээ дулдуйдаж, захирагддаг" гэх сургаал нь байгаль дэлхийн экосистемийн хуультай яг таардаг. Энэ мэтчилэн буддын гүн ухааны нарийн учир холбогдлыг ерөнхийлөн тайлбарлаж өгөөч? 

-Бурханы шашны гоо сайхан, түүний онцлог ялгаа нь юундаа байдаг вэ гэвэл, ерөнхий зан үйлийн хувьд бүх шашин төстэй, сайн сайхныг сургадаг. Мууг сургадаг шашин гэж байхгүй. Итгэл үнэмшлийн хувьд ч бүх шашин адилхан байдаг. Манай шашин сайхан гэж бүгд хэлдэг, бүгд л шүтэж мөргөдөг нь ижилхэн. Харин ялгаа нь юу вэ гэхээр философитой, мэдлэгийн талаарх онолтой байдаг. Буддын нэг үг бий. Бурхан багшийн хэлснээр "Алт авах гэж байгаа хүн их хашир байдаг Алт мөн үү, биш үү гэж эргэлзэх хэрэгтэй болдог. Эргэлзэж байгаа болохоор түүнийгээ шат дараатай туршиж, тасалж, хайлуулж үзээд, ингэж олон дахин шинжилсний араас яг алт мөн гэдгийг нь мэдвэл худалдаж авдаг. Түүн шиг миний сургаалд ч гэсэн эргэлзэж, нарийн ажиглаж, судлан шинжилж, сонсох, санах, бясалгах үйл дээр цэгнээрэй" гэсэн үг юм. Тэгээд үнэн байх юм бол аваарай гэдэг. Ингэж хэлсэн өөр ямар ч шашны үндэслэгч байдаггүй. "Эргэлзээд, үнэн худал гэдгийг нягтлаарай’ гэдэг. Тэгэхээр шууд итгэлээр эхлэх биш, ажиглалтаар эхэлж байгаад, тэрхүү ажиглалт, судалгаа нь бурхны шашны сургаалийг үнэн юм байна гэж нотолбол ав гэсэн үг л дээ. Энэ нь танин мэдэхүй, антологи талаасаа шинжлэх ухааны танин мэдэхүйн философитой дүйцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шууд итгэхгүй, ажиглаж байгаад, логик ашиглаж, туршиж байж авна гэсэн үг. Нэг ялгаатай байдал нь Бурхны шашин илүү сэтгэл рүү чиглэж, ‘Жинхэнэ аз жаргал юу вэ?’ гэх мэт мөн чанарыг шууд зорилгоо болгон хөөж явдагт оршино.

-Бурханы шашинд арван хар нүглийн талаарх ойлголт байдаг. Энэ нь нэг талаар үйлийн үрийн тухай өгүүлж буй мэт боловч, нөгөө талаар хүнийг ухамсартай, ёс зүйтэй байлгах л гол зорилготой мэт санагддаг. Үүний цаад утга учрыг тайлбарлаж өгөөч?

-Бурханы шашны нэг гайхамшигтай зүйл нь  ёс суртахууныг номлодогт оршдог. Юуны тулд амьдрах вэ гэх хүний эрхэм зорилгыг ёс зүй, энэрэл нигүүслийн хүрээнээс тайлбарладаг. Тийм болохоор бид илүү бат нот агуулгатай бурхны шашинтан байхын тулд бурхны шашнаас үнэт зүйлээ авдаг байх хэрэгтэй. Үнэнхүү итгэл үнэмшлийг бурхны шашнаас авч байх учиртай. Үнэн байх, зөв байхад итгэнэ гэхээр ийм асуулт гарч ирж байгаа юм л даа. "Үнэн гэж юунд итгэх юм бэ? Ямар түвшинд, яаж итгэх юм бэ?" гэх байх. Одоо энэ харагдаж байгаа хорвоог харвал үнэн алга, худал хуурмаг байна шүү дээ. "Ийм байхад яагаад би үнэн байх ёстой гэж?" бодох байх. Энэ хорвоо худал хуурмаг байж болно, гэхдээ өөр газар үнэн байж болно шүү дээ. Тэнд агуу үнэнийг яригч, үнэн зүйл байгаа гэж хэлж болно. Гэвч Бурхны шашин тэгж хэлдэггүй л дээ.

Бурханы шашин юу гэж хэлдэг вэ гэхээр "Та үнэнд итгэх нь өөрөө үнэ цэнэ юм аа" гэдэг. Бүх хүмүүс худал хуурмаг байсан ч гэсэн "Би үнэн, шударга, зөв явдал мөртэй байна" гэж итгэж байгаа нь л чухал.

Буддизмын гэгээрэлд итгэнэ гэдэг нь энэ юм. Хорвоо ямар ч байж болно, та сэтгэлээ ариусга, та үнэн зөв бай. Энэ тайлбар нь л Бурханы шашны хамгийн гоо сайхан нь юм  даа. Бурханы шашинтан хүн юмыг зөвхөн мэдэхээс илүүтэй аливаа зүйлийн учир утгыг ойлгодог байх хэрэгтэй. Гол утгаараа яаж сэтгэл ариун байх вэ гэдгийг л зааж байгаа сургаал. Үүнийгээ хэрэгжүүлдэг л болох юм бол жинхэнэ агуулгаараа Бурхны шашинтан болно.


                                                                                                                                Эх сурвалж:News.mn




foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ

Улсын баяр наадмаар худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг өнөөдөр 08.00 цагаас авч эхэллээ. Хүсэлтийг ААН-үүдээс цахимаар авч байна. Ингэхдээ www.ulaanbaatar.mn сайтын үйлчилгээ эрхлэх бүртгэл цэс рүү

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эзэн Богд Чингис хааны хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах тухай зарлигийг буулгаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 10

Хогоо сайн цэвэрлэсэн ААН-д давуу байдал олгож, оюутнуудад цагийн хөлс өгнө

Нийслэлийн захирагчийн ажлын алба 13 сая м.кв талбайд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажиллаж буй. Цаашид нийслэлийн тохижилт, цэвэрлэгэ үйлчилгээний салбарт менежментийн өөрчлөлт хийх цаг бол