loader
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ

“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр авто замын нэвтрүүлэх чадвар 23.6 хувиар нэмэгдэнэ

  Сүүлийн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын автомашины тоо гурав дахин өсөж, нийт өрхийн 70 гаруй хувь нь суудлын автомашин эзэмшиж байна. Харин энэ хугацаанд авто замын сүлжээ ердөө 19 хувиар нэмэгдсэн нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэх гол шалтгаан болжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэд өдөрт дунджаар 2.4 цагийг авто замын түгжрэлд зарцуулж байна. Энэ нь жилдээ 35 хоногийг үр ашиггүй өнгөрүүлж байгаа гэсэн тооцоо юм.

Түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлж, үйлчилгээний чанар, стандартыг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд “Улаанбаатар трам” төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шугам “Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай” чиглэлд 11 км урттай, 16 зогсоолтой байх бөгөөд хоёрдугаар шугам нь “Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай” чиглэлд 15 км урттай, 23 зогсоолтой байхаар төлөвлөсөн.

Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн дундаж хурд  23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Ингэснээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах томоохон дэд бүтцийн төсөл болох юм.

Түүнчлэн төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг боловсруулж дууссан. Трамвай нь тогтсон цагийн хуваарийн дагуу зорчдог, цахилгаан хөдөлгүүрээр ажилладаг тул ашиглалтын зардал багатай, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн төрөл юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний

Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу ажиллаж эхэллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэллээ.Нийслэлийн Засаг Даргын 2022 оны А/778 дугаар захирамжийг

“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнийг нь 10 мянга болгож бууруулжээ

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Ч