loader
Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна

Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна

Санхүүгийн Зохицуулах Хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.  Өдөрлөгийн үеэр Зээлийн батлан даалтын сангийн  Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Т.Сансараас тус сангийн үйл ажиллагааны талаар тодруулга авлаа.

Зээлийн батлан даалтын сан нь бизнесийн зээлийн батлан даалт, орон сууцны урьдчилгаа зээлийн батлан даалтын үйлчилгээ зэрэг хэд хэдэн төрлийн батлан даалтын үйлчилгээ  гаргаж байна. Гол нь зээл авахад барьцаа хөрөнгө чухал байдаг. Бидний хувьд барьцаа хөрөнгийн батлан даалтын 60 хувийн батлан даалтыг хийдэг. Үүн дээр Азийн хөгжлийн банкны зээлийн батлан даалт болон бусад банкны зээлийн хүүгээр санхүүжиж  байгаа тодорхой шалгуур хангасан зээлүүдийн батлан даалтыг хийдэг.

Ер нь Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай иргэн, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг банкны зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг. Өөрөөр хэлбэл, зээл авахад барьцаа хүрэлцэхгүй тохиолдолд бид тухайн зээлийн тодорхой хэсэгт батлан даалт гаргаж, санхүүжилт авах боломжийг бүрдүүлдэг. Манай сан бизнес эрхлэгчид, хоршооны гишүүн малчид, ипотекийн зээл хүсэгчид зэрэг олон төрлийн зорилтот бүлэгт батлан даалтын үйлчилгээ үзүүлдэг. Ялангуяа Улаанбаатар хотын захын гурван дүүрэг болон 21 аймгийн иргэдэд орон сууцны урьдчилгаа төлбөрийн батлан даалтын үйлчилгээг түлхүү үзүүлж байна. Тиймээс манай сангийн үйлчилгээг орон нутгийн ирнэд илүү сонирхдог. Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна. Ялангуяа барьцаа хөрөнгө дутмаг ч бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүд, залуу бизнес эрхлэгчид болон орон сууцны зээл сонирхож буй иргэд түлхүү хандаж байна. Иргэдийн дунд батлан даалтын үйлчилгээний талаарх мэдлэг нэмэгдэж байгаа нь бидний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлж байна." Зээлийн батлан даалтын сангийн гол зорилго нь барьцаа хөрөнгө хүрэлцэхгүйгээс санхүүжилт авч чаддаггүй иргэн, бизнес эрхлэгчдэд боломж олгох юм. Өнөөдрийн өдөрлөгөөр дамжуулан олон нийтэд үйлчилгээгээ таниулж, сонирхсон иргэдэд газар дээр нь зөвлөгөө өгч байна" хэмээн  тус сангийн мэргэжилтэн онцоллоо.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улс хүүхдийн мөнгөн тэтгэмжид 2005-2023 онд 7.2 их наяд төгрөг зарцууллаа

Монгол Улс 2005-2023 он хүртэлх 18 жилийн хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байна. Хүүхдийн мөнгө тэтгэмжийг анх 2005 онд сар бүр 3000 төгрөгөөр олгож эхэлсэн бөгөөд 2005-2023 онд хүртэлх 18 жил

ТОЙМ: Эхний арван сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна

Соёлын өвийн үндэсний төвийн байранд

Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас багатай, өдөртөө дулаахан байна.