loader
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ДЦС-5 төслийн талбайд ажиллалаа. 

Энэ үеэр тэрбээр ДЦС-5 төсөл нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэмээн тодотгоод “ДЦС-5-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай. Энэ станц 100 мянган айлын цахилгаан, 40 мянган өрхийн дулааны асуудлыг шийднэ. Станцыг ашиглалтад оруулах талаар олон жил ярьсан. Одоо ажил хэрэг болж байна. Тус ажилд онцгой ач холбогдол өгч, яаралтай зохион байгуулалтуудыг хийнэ. Тухайлбал, төрийн байгууллагуудын уялдаа холбоог шуурхай хангуулж, санхүүжилтийг тасралтгүй явуулан, төслийн газар чөлөөлөлтийн асуудалд анхааран ажиллана. Төслийн хоёр дахь санхүүжилтийг ирэх долоо хоногт шийднэ” гэв. 

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих уг төслийн төрийн түншлэгчээр нийслэл, хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК ажиллаж байна. Түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Барилга угсралтын төлөвлөгөөгөөр төслийн ажил 2028 оны тавдугаар сард дуусахаар төлөвлөгдсөн. Төлөвлөгөөт ажлууд хугацаандаа зохион байгуулагдаж байгааг албаныхан мэдээлэв. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 65 жил хуримтлагдсан үнсэн санг чөлөөлөх ажил үргэлжилж байна.Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана.

                                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЭЗБХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Шинэ жилээр Монголд” жуулчны хөтөлбөр зохиож, үйлчилгээний газрууд хямдрал зарлана

Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулан 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавьсан.Уг зорилтын эхлэл бо

Шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин онхолдож, хоёр хүн нас баржээ

Ховд аймгийн төвөөс 120 км, Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу 11.14-ний