loader
Тавдугаар сард инфляц хамгийн өндөр түвшинд хүрлээ

Тавдугаар сард инфляц хамгийн өндөр түвшинд хүрлээ

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Инфляцын түвшин өсөхөд барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Нийт инфляц 11.2 хувьд хүрэхэд хүнс, ундаа, усны бүлгийн үнэ 23.4 хувиар өссөн нь хамгийн өндөр нөлөө үзүүлсэн байна.

Мөн хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 6.8 хувь, гэр ахуйн тавилга, ахуйн барааны бүлгийн үнэ 7.8 хувь, эмнэлгийн үйлчилгээний үнэ 7.1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 11 хувь, боловсролын үйлчилгээний үнэ 12.8 хувь, бусад бараа, үйлчилгээний үнэ 9.8 хувиар тус тус өсжээ.

ГАДААД ХУДАЛДААНЫ АШИГ 4.1 ДАХИН ӨСӨВ

Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улс дэлхийн 145 улстай гадаад худалдаа хийж, нийт бараа эргэлт 13.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 8.5 тэрбум ам.доллар, импорт 4.9 тэрбум ам.доллар болжээ.

Ингэснээр гадаад худалдааны тэнцлийн ашиг 3.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 тэрбум ам.доллараар буюу 4.1 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 3.1 тэрбум ам.доллар буюу 56.9 хувиар өссөн бол импорт 367.5 сая ам.доллар буюу 8.1 хувиар нэмэгджээ.

Харин зөвхөн 2026 оны тавдугаар сарыг өмнөх сартай харьцуулахад экспорт 266.3 сая ам.доллар буюу 13.8 хувиар буурсан бол импорт 54.9 сая ам.доллараар буюу 4.6 хувиар өссөн байна.

МАЛЫН ХОРОГДОЛ ӨМНӨХ ОНООС НЭМЭГДЖЭЭ

Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 287.8 мянган толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.4 мянган толгойгоор өссөн үзүүлэлт болжээ.

Жил бүрийн эхний таван сарын байдлаарх том малын зүй бус хорогдлыг авч үзвэл:

2023 он – 3.6 сая толгой

2024 он – 7.9 сая толгой

2025 он – 156.4 мянган толгой

2026 он – 287.8 мянган толгой

Харин 2026 оны эхний таван сарын байдлаар нийт гарсан төлийн 98.8 хувь буюу 18.0 сая төл бойжсон байна.

Бойжуулсан төлийн тоо жил бүрийн эхний таван сарын байдлаар:

2023 он – 17.3 сая толгой

2024 он – 14.1 сая толгой

2025 он – 19.6 сая толгой

2026 он – 18.0 сая толгой

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.2023 оны 01-р сарын 26-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Х

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах авлигын гэмт хэрэг 56 хувиар өсөв

Монгол Улсад энэ оны эхний 11 сарын байдлаар 33.5 мянган гэмт хэрэг бүртгэгджээ.Энэ нь өмнөх оны мөн үеэс 44.3 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэмт хэргийн гаралт өсөхөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нөлөө

Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлалаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан байна.Энэ нь жилд 1 сая хүртэлх жуулчин хүлээн авах зорилтыг биелүүлэх боломж хэмээн үзэж буйг БОАЖ-ын