loader
Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

Бага, дунд орлоготой иргэд болон залуу гэр бүлүүдэд зориулсан орлогод нийцсэн ногоон орон сууцыг Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл нь Баянхошуу, Шархад дэд төвийн 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм. Төслийн эхний шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар төлөвлөсөн. Баянхошуу ногоон орон сууцны эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Харин B13-1 талбарт баригдаж буй 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажлын явц 86 хувийн гүйцэтгэлтэй байна. B13-2 талбарт баригдаж буй 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 58 хувийн явцтай үргэлжилж байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны ажлын зураг төсөв 90 орчим хувьтай байна.

Тус орон сууц нь эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц гэдгээрээ онцлогтой бөгөөд 2-3 өрөөний сонголттой. Барилгын ухаалаг удирдлагын SCADA системтэй, ашиглалтын зардлыг 20 хувиар бууруулах зорилготой, олон улсын ногоон барилгын EDGE гэрчилгээ авсан анхны орон сууц юм. Мөн гурван төрлийн хүлэмжтэй бөгөөд оршин суугчид хүлэмжээ түрээслээд нарийн ногоо тарих боломжтой. Түүнчлэн угаалгын өрөөний угаалтуур болон шүршүүрийн усаа цэвэршүүлэн 00 суултууртаа хэрэглэх юм. Айл бүр дотроо дулааны тоолууртай, халаалтаа тохируулдаг бөгөөд ус хэмнэлтийн шийдлүүдтэй, байрнууд нь дээвэр дээрээ нарны зайн хураагууртай гэдгээрээ онцлогтой. 

Шархад дэд төвийг нийт 5.4 га газарт барина. Тус төвийн S27-5 талбарын эхний ээлжийн 110 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажлын явц 99 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд улсын комисст 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын явц 100 хувьтай байна. Шархад дэд төвд 2024 оны долоодугаар сараас эхэлсэн S27-2 талбарт баригдаж буй 152 өрхийн барилга угсралтын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй, 2025 оны гуравдугаар сараас эхэлсэн 76 өрхийн ногоон орон сууцны барилга угсралтын ажил 52.6 хувийн гүйцэтгэлтэй байна. 

                                                   НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Зах, худалдааны төвөөс хүнс авах иргэдийн чадамж буурчээ

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөртэй уралдаж өсч байгааг олон нийт хэлж буй. Түүгээр ч зогсохгүй эрх баригчид гадаад, дотоод олон хүчин зүйлээс хамаарч цаашид ч үнэ өсөх хандлагатай бай

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байгуулагдах Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээн

Монголын шигшээ баг Филиппиний шигшээтэй тоглоно

Америк дасгалжуулагчтай, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Филлипиний багтай Монголын шигшээ баг 6 дугаар сарын 11-ний 12.30 цагаас МХБХ-ны ногоон талбайд тоглоно.Филиппин сүүлийн 2 тоглолтдоо шигшээ Малайзын ш