loader
ТЦА: Скүүтер, мопедийн хөдөлгөөнийг түр зогсооё

ТЦА: Скүүтер, мопедийн хөдөлгөөнийг түр зогсооё

Ирэх оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэ зохицуулалтаар скүүтер, мопедыг зөвхөн 18 нас хүрсэн иргэн жолоодох, улсын бүртгэлд бүртгүүлэх, үйлчилгээ эрхлэгчид хариуцлагын даатгалд хамрагдах зэрэг шаардлага тавигдаж байгаа. Мөн хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохоор болсон.

Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай журам, бүртгэл, сургалт, хяналтын тогтолцоо бүрэн бэлэн болох хүртэл скүүтер, мопедын үйлчилгээний үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох санал гаргажээ.

Тухайлбал, НИТХ-ын дарга Д.Ихбаяр "хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг яаралтай хангаж, төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн хамтран ажиллах шаардлагатай. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний асуудал, өнөөгийн нөхцөлд скүүтер, мопедыг явган хүний замаар зорчуулахгүй" гэдгийг онцолжээ.

Мөн нийслэлийн холбогдох байгууллагуудад скүүтер, мопедын зам, зогсоолын асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай журам, шийдвэрүүдийг богино хугацаанд боловсруулах үүрэг өгчээ. Хуулийн шаардлагыг хугацаанд нь хангаж чадахгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй болохыг албаныхан анхааруулсан байна.

Ингэснээр 2026 оны долдугаар сарын 1-нээс эхлэн скүүтер, мопедын хэрэглээ илүү тодорхой дүрэм, хяналттайгаар зохицуулагдах нөхцөл бүрдэх аж.

                                                                                                           Эх сурвалж NEWS.MN

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд, бизнес эрхлэгчид манай үйлчилгээний талаар ихээхэн сонирхон мэдээлэл авч байна

Санхүүгийн Зохицуулах Хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн салбарын үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Мэдлэгээ дээшлүүлье, Санхүүгээ удирдъя” санхүүгийн салбарын өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Өдөрлөгийн үеэр Зээлийн батлан даалтын сангийн Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Т.Сансараас тус сангийн үйл ажиллагааны талаар тодруулга авлаа.

МОНГОЛ, СИНГАПУР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд энэ сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-тэй хэлэлцээ х

Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна

2022 оны 8 дугаар сарын 15-ны 8.20 цагийн байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны нийт 73.818 хүүхдийн бүртгэл амжилттай хийгээд байна.Е-Mongolia цахим бүртгэл ямар ч ачаалалгүй, хэвийн ажиллаж байгаа аж.