loader
Засгийн газар: Зээлийн хүүг бууруулж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Засгийн газар: Зээлийн хүүг бууруулж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол түмэндээ сайн мэдээ дуулгая. Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа гэж Засгийн газар мэдэгдэв. 

Ерөнхий сайд Н.Учрал:

"Үндэсний их баяр наадмын өмнө сайхан мэдээ дуулгая. "Оюу толгой" төслийн менежментийн зардлыг 8 их наяд төгрөгөөр бууруулсан. Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлж чадсан. Засгийн газар эхний 100 хоногийнхоо босгон дээр Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитойгоор буурууллаа. Зээлийн хүүг бууруулснаар бидний төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэв. Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломжтой. Энэ онд ногдол ашиг авах асуудлаар Рио Тинтотой тохиролцлоо. Хэлэлцээнүүдийн үр дүнд нийт 30 их наяд төгрөгөөр зардлыг бууруулав. Ирээдүйд бидний хүртэх өгөөж нэмэгдэнэ. Цаашид хөрөнгө оруулагч талтай тасралтгүй  хамтран ажиллана. Үр дүнд хүрнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэл дүүрэн байна. Монголчууд эрх ашгаа хаанахын, хэний ч өмнө хамгаалж чаддаг юм шүү гэдгийг харуулав. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжинэ. Манай улсад хөрөнгө оруулсан бол өөрийн улсын хөрөнгө оруулагчтай эн тэнцүү хамгаална. Манай улстай хамтран ажиллах хүсэл зориг, хичээл чармайлтаа харуулсанд талархлаа. Оюу толгойн нэг хэсэг болох Онтрэ-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг хэрхэх тухай санал боловсруулна. Бид эвлэлдэн нэгдэж, улс орны эрх ашгийн төлөө шударгаар ажиллавал ямар үр дүнд хүрдгийн нэг жишээг батлан харуулав. Манай засгийн газар та бүхэнд дуусдаггүй олон яриаг дуусгаж, олон сайн мэдээ сонсгохын төлөө хичээн ажиллах болно.  Үндэсний эрх ашгаа хамгаалсан бүх монгол хүнд талархал илэрхийлье" гэв. Тэрээр хэлэлцээг хийсэн сайд нар, төрийн албан хаагчдад баяр хүргэв. мөн хамтран ажилласан Рио Тинто группт талархаж байгаагаа илэрхийлэв. одоо зээлийн хүү 10.5 байгааг 7.9 хувь болгож буурууллаа. Мөн ирэх намраас ногдол ашиг авч эхэлнэ. Зээлийн хүүг цаашид 3 жил тутамд эргэж харж байх шийдэлд хүрлээ. Одоогийн хуульд энэ хугацааг 7 жил гэж заасан нь хэт урт хугацаа гэж бид үзсэн.  

Сангийн сайд З.Мэндсайхaн: Хэлэлцээр хүнд нөхцөлд болсон ч үр дүнд хүрлээ. Бид өнгөрсөн аравдугаар сарас хойш ажиллалаа.          

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: Бид "Анкор" гэж компаниас зөвлөх үйлчилгээ авлаа. Зээлийн хүүг бууруулснаар 2.2 тэрбум ам.доллараар зардлаа бууруулж, 5 тэрбум ам.доллараар ашгаа өсгөх хэлэлцээг хийлээ.   

                                                                Эх сурвалж:GoGo.MN

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

9 сарын 26-нд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа дуусна

Иймд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа энэ сарын 26-ны өдөр дуусгавар болж, хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид хуульд заасан шаардлагын дагуу холбогдох бүртгэлээ хийлгэх шаардлагатайг анхаарна уу.

Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэл: ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, говь, зүүн айм

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

2022 оны долдугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.Долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулс