loader
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аяны хүрээнд өнөөдрийн байдлаар 240 иргэн, ААН гадна орчны тохижилтдоо анхаарч ажилласан байна. Тэдний төлөөлөл болох “Хөх толбо” ХХК-ийн хамт олонд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ. УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна. Бид иргэн, ААН-ийг гадна орчны 50 метр талбайгаа тохижуулахыг уриалан ажиллаж байна. Өнөөдөр гадна орчны тохижилтдоо анхаарч, ногоон байгууламжийг стандартын дагуу хийсэн компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ” гэв. Мөн “Хөх толбо” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Баярцолмон “Манай барилгад хэд хэдэн үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг. Бид үйлчлүүлэгчдээ тав тухтай байлгах, гудамжаар зөрж буй гадна, дотнын хүмүүст ч мөн үзэмжтэй, үзэсгэлэнтэй харагдаасай гэдэг утгаар энэхүү тохижилтыг хийсэн. Манай компани нийслэлээс гаргасан захирамж, санал, санаачилгыг тухай бүрд нь биелүүлэн ажилладаг. Бид ногоон байгууламжаа өдөр бүр арчилж усалж, хотдоо өнгө үзэмж нэмж байна. Нийт аж ахуйн нэгжүүддээ гэрийн үүдээ тохижуулж байгаа юм шиг хандаж, албан газрынхаа үүдийг үзэмжтэй, тухтай болгохыг уриалж байна” гэлээ.

                                         НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний их баяр наадмын тасалбарыг 100 хувь цахимаар худалдаална

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болжээ. Өмнө нь жуулчдын тасалбарын захиа

АИ-92 шатахуун 29 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 106,611 тонн шатахууны үлдэгдэлтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамнаас мэдээлэв.А-80 шатахуун 6,109 тонн,АИ-92 шатахуун 39,125 тонн,АИ-95 шатахуун 4,164

Энэ онд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Стрептококкийн халдвараас үүдэлтэй зүрхний хэрэх өвчнөөс сэргийлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэнэ

Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа. Энэ онд Монгол дахь НҮБ