loader
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт арга хэмжээний хүрээнд “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн барилга угсралтын ажил 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр буудлын дотор заслын ажлууд, шугам сүлжээний ажлууд, буудлын систем болон мэдрэгчүүдийн тохируулгын ажлууд хийгдэж, нийт 84 хувийн гүйцэтгэлтэй байна. Яармаг - Хархорин чиглэлд баригдаж буй 4.2 км урттай, 2 өртөөтэй тус төсөл нь нийт 98 кабинаар цагт 2.320 хүн тээвэрлэнэ.  Төслийг БНФУ-ын Засгийн газрын нэн хөнгөлттэй зээлээр хоёр үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд зээлийн хугацаа 40 жил, хүү 0.0076 хувь, үндсэн зээлийн хүүнээс чөлөөлөгдөх хугацаа 12 жил, зээлийг үлдэх хугацаанд тэнцүүлэн хувааж, жилд хоёр удаа төлөх бөгөөд бусад олон улсын зээлүүдтэй харьцуулахад өртөг багатай төсөл аж. Тус төсөл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хот байгуулалтын зохистой төлөвлөлтийг дэмжих, аялал жуулчлалын сонирхлыг татахуйц орчныг бүрдүүлэх, хотын нийтийн тээврийн системийг илүү үр ашигтай, байгальд ээлтэй хүртээмжтэй болгох ач холбогдолтой юм.  Дүүжин замын тээвэр нь зорчигч тээврийн бусад төрөлтэй харьцуулахад дуу чимээ, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүй, эко тээврийн хэрэгсэл юм. Мөн нэг шугам нь 1035 автомашинтай, 35 автобустай, 17 трамвайтай тэнцэх хэмжээний зорчигч тээвэрлэх чадалтай гэдгээрээ онцлогтой.


                                                        НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Түүний шүлгийн хэлбэр яг л лаазтай пиво шиг харагддаг"

Та бол Улаанбаатар хотын унаган хүүхэд энэ их хотынхоо аль хэсэгт нь бага нас тань өнгөрөв?Би чинь 120 мянгатын унаган хүүхэд юм. Заримдаа хүмүүстэй танилцахдаа тоглоом шоглоом болгоод 120 мянгатын

Монголын анхны 16 ангитай "Спортын баримтат кино" цацагдахад 10 хоног үлдлээ

Монгол хүү Америк сагсан бөмбөгийн коллежийн нэгдүгээр дивизионд уригдах хүртэл энэ хугацаанд хэр их хүч, хөдөлмөр, амаргүй шат даваа туулсан талаарх түүний амьдралыг бодитоор харуулсан баримтат киног SPS телевиз бүтээжээ.

Малайзын хоёр цагдаа болон Р.Багиндаг буруутайд тооцож, талийгаач Ш.Алтантуяагийн ар гэрт $1.1 саяыг олгохоор шийдвэрлэжээ

Малайз улсад 2006 онд амь насаа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн анхан шатны шүүх хурал тус улсад өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргасан бай