loader
Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Онцгой албан татварын орлого 100 тэрбум төгрөгөөр буурчээ

Он гарсаар эхний долоон сард нийгмийн даатгалын орлого, нэмэгдсэн өртөгийн албан татварын орлого нэмэгдэж, онцгой албан татварын орлого буурчээ. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 19.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.3 их наяд төгрөгөөр өссөн. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 17.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Харин нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долдугаар сард 19.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан байна. Татварын нийт орлого 2026 оны эхний долоон сард 16 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд нийгмийн даатгалын орлого 479 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ 400 тэрбум төгрөг, орлогын албан татварын орлого 444.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн аж. Харин онцгой албан татварын орлого 102.8  тэрбум төгрөгөөр буурчээ. Татварын нийт орлогын 31.2 хувийг орлогын албан татвар, 23.3 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 22 хувийг нийгмийн даатгалын орлого, долоог хувийг гадаад үйл ажиллагааны орлого, 3.3 хувийг онцгой албан татварын орлого, 13.2 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого тус  тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 63.8 хувийг ААНОАТ, 36.2 хувь (буцаан олголтыг оруулсан дүнгээр)–ийг ХХОАТ–ын орлого бүрдүүлж байна.  Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний долоон сард 19.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өсчээ. Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал болон хөрөнгийн зардал өссөн нь нөлөөлсөн байна. Тодруулбал, үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөг, хөрөнгийн зардал 858.8 тэрбум төгрөгөөр, урсгал шилжүүлэг 551 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

                                                                                                                                     Эх сурвалж:News.mn


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

У.Хүрэлсүх Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайентэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ үеэр Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг гэдгийг хэллээ.

“САГСААР ДАМЖУУЛАН СОЁЛОО СУРТАЛЧИЛЪЯ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг

Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна

Таван шарын явганУлаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.