loader
Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна гэдгийг хэллээ.
Шүүх хуралдааны явцад хохирогчийн талын өмгөөлөгч яллах дүгнэлт унших, нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох гэсэн гурван процессыг хаалттай горимд шилжүүлэх хүсэлт гаргалаа. Учир нь талийгаач Э.Энхбат болон түүний гэр бүлийн нэр хүнд, хувь хүний нууцын асуудал яригдана гэж тайлбарллаа. Бусад өмгөөлөгч нар ч үүнийг дэмжсэн юм. Хаалттай горимд шилжүүлэх санал дээр хохирогч Э.Энхбат агсны гэргий Нандинцэцэг, шүүгдэгч Н.Түвшинбаяр нарт хэлэх санал байсангүй.Гэхдээ шүүх бүрэлдхүүн энэ саналыг хүлээн авсангүй, хуралдааныг нээлттэй явуулахаар болж байна.
Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Энэ зүйлд бусдыг санаатай алах, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж гэх зэргээр хүндрүүлдэг байна. Хэрвээ энэ зүйл ангиар буруутай гэж үзвэл 12-оос 20 жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх юм. Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийллээ. Шинжээчийн дүгнэлт болон бусад эд мөрийн баримтаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэдэг байр сууринаас мэтгэлцэнэ гэдгээ хэллээ.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШОГ ЗУРАГ: Нүүрсний хулгай ба нийгмийн амьдрал

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараарахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой

Б.Сонингэрэл: 2050 он гэхэд 3 хүн тутмын 1 нь хараа муутай болно гэсэн судалгаа бий

ЭМД-ын системийн шинэчлэл нь хувийн хэвшлийн эмнэлгүүд тэр дундаа нүдний эрүүл мэндийн салбарт хэрхэн хүрч байгаа талаар Солонго нүдний эмнэлгийн эмчилгээ хариуцсан дэд захирал Б.Сонингэрэл эмчтэй яри

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасагт  гурван ихэр охин мэндэлжээ

2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Налайх Эрүүл мэндийн төвийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр анх удаа "Гурван ихэр" үрсийг эсэн мэнд амаржуулжээ. Төрөх