loader
ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН НӨЛӨӨЛӨЛД БАГТСАН ИРГЭН ТУС БҮРД 15,1 САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ ОЛГОХЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН НӨЛӨӨЛӨЛД БАГТСАН ИРГЭН ТУС БҮРД 15,1 САЯ ТӨГРӨГ ОЛГОХЫГ ОЛГОХЫГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар эрчим хүчний чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулга хийснээ Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар  мэдээлэл өглөө.

-Энэ онд 5 зорилт, 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээрийн дийлэнх нь эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэх зорилготой. Томоохон төслийн барилга угсралтууд эхэлсэн. Долоон аймагт дулааны станцын ажил эхэллээ. Баруун бүсэд буюу Ховд аймагт сэргээгдэх эрчим хүч 10 мегаватаар нэмэгдлээ. Маргааш Амгалан ДС-ын өргөтгөлийн ажил эхэлнэ.

Батарейн цэнэг хураагууртай болох бэлтгэл ажил бүрэн хангагдсан. ТТ ЦС-ын тендерийг хоёр дахь удаазарласан. Тендер нээн, үнэлгээний ажил эхэлнэ.

Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн ДС-ыг хувийн хэвшилтэй хамтран ашиглалтад оруулна. Энэ онд багтаад 300 мегаваттын  хүчин чадал бүхий станцын барилгын ажил эхэлнэ.

Эрдэнэбүрэнгийн усан ЦС-ын  нөлөөлөлд орох орон нутгийн  айлуудыг нүүлгэж дууссан. Нийт 271 өрхийн 1,210 иргэн автаж байгаа. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтаар хохирлыг барагдуулахдаа зөвхөн үндсэн хөрөнгөд нөхөн олговор олгож байгаа. Энэ нь хөдөө амьдарч байгаа малчдад тохирохгүй байгаа. Малчдын хувьд газар мал аж ахуй, газар тариалан эрхэлж байгаа тул үндсэн хөрөнгө бага байдаг юм байна. Тиймээс нөхөн олговор нь үнэхээр шинээр ажил амьдралаа эхлэхэд хангалтгүй гэж үзсэн тул биет бус нөлөөллийн нөхөн олговрыг олгохоор санал гаргасныг Засгийн газар дэмжсэн. Энэ дагуу нэг иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар олгох буюу нэг хүнд 15.1 сая төгрөг оногдож байна гэлээ.

Багануурын уурхай “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байдаг. Гүйцэтгэх захирлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул түр орлон гүйцэтгэгч захирал томилон ажиллуулж байна.  

90МВт-аар төлөвлөгдөж байгаа уг УЦС нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллаж, горим тохируулгын үүрэг гүйцэтгэн тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ хэмээн тооцож буй.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Бүртгүүлсэн хүүхдийг гэрт нь хамгийн ойр цэцэрлэгт хуваарилна

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-нд эхэлсэн. Өнөөдрийн /2022.08.15/ 08:30 цагийн байдлаар нийслэлийн цэцэрлэгийн насны нийт 73,818 хүүхэд бүртгүүлсэн байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.Мөн

Эрт илрүүлэгт харьяалал хамаарахгүй орох боломжтой

Эрт илрүүлэг эхэлснээс хойш улсын хэмжээнд 840 мянга хүн хамрагджээ.Тэднээс 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд залуучуудын хамр

“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

"Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр нээлтээ хийж, есдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.