loader
Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлав

Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлав

Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан урд шөнө 00.00 цагаас энэ сарын 25-ны 18.00 цагийн хооронд Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асфальт бетон хучилт хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.


Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.


“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд 5 дугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх 1 километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилт хийж байгааг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МСНЭ-ийн 18 дугаар ээлжит их хурал боллоо

МСНЭ-ийн ээлжит XVIII Их хурал Улаанбаатар хотноо хуралдаж, дүрмийн дагуу МСНЭ-ийн Ерөнхийлөгчийг сонгож, Их хурлын хооронд эвлэлийн үйл ажиллагааг удирдах бүрэн эрх бүхий Бага хурал, үйл ажиллагаа, д

Согтууруулах ундаа авахдаа үнэмлэхээ шалгуулахгүй бол байгууллага үйлчлэхгүй байх эрхтэй

Хэрэглэгч согтууруулах ундаа авахдаа баримт бичгээ шалгуулахгүй бол дэлгүүр, үйлчилгээний байгууллага үйлчлэхгүй байх эрхтэй талаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Согтууруулах ундаа

ТОЙМ

ТОЙМ


2023-01-26 09:26 PM

Нэгдүгээр сарын 26-ны өдөр болох үйл явлын тойм:10.00-13.00 цагт: Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Глоб интернэшнл” төвөөс "ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХ ХАНГАГДАЖ БАЙНА УУ?" хэлэлцүүлэг зохион байгуулна.