loader
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эхэллээ

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын эхэллээ

Зүүн хойд Ази (ЗХА)-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ.


Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Ази (ЗХА)-ийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох зорилго тавьж, 2013 онд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлэн, энэ хүрээнд 2014-2019 онд олон улсын бага хурал 6 удаа амжилтай зохион байгуулсан. КОВИД-19 цар тахлын улмаас 2020, 2021 онд хойшлуулсан ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 7 дугаар бага хурал энэ сарын 23-24-нийг дуустал үргэлжилнэ.


Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд манай улсын зохион байгуулж ирсэн энэхүү бага хурал нь ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг явуулах уламжлалт тавцан болж, бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Хойд Америк, Европ тивийн улс орнуудын төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна.


“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын агуулга, цар хүрээ жилээс жилд өргөжиж, бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцдог яриа хэлэлцээний нээлттэй механизм болоод байна.


Энэ удаагийн бага хурлын хүрээнд “Бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “ЗХА-ийн олон талт хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн энх тайвны ирээдүй”, “Цар тахлын дараах бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа”, “ЗХА-ийн эрчим хүчний шилжилт дэх цахилгаан дамжуулах сүлжээний уялдаа холбоо” гэсэн үндсэн таван салбар хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Зүүн хойд Азийн улс орнуудаас гадна Австрали, Канад, Итали, Франц, Их Британи, Турк, Словени, Литва зэрэг улс, НҮБ, олон улсын байгууллагуудын нийт 150 орчим төлөөлөгч уг арга хэмжээнд оролцоно.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Найман тэрбум дахь иргэн А.Мэргэн төрсний гэрчилгээгээ авлаа

Дэлхийн хүн ам өнгөрсөн сард буюу арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрсэн юм.Улс орон бүрд найман тэрбум дахь иргэнийг зарласан тус өдөр Австрали улсын Каберра хотод мэндэлсэн А.Мэргэн хүү тө

Монгол, АНУ сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуланд-ыг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нью Йорк хотноо хүлээн авч уулзлаа.

Цэргийн штабын офицер ахлагч нарт мэргэжил, арга зүйн сургалт зохион байгууллаа

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай 2022 онд байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэг, НЗДТГ-ын Цэргийн штабын 2022 онд зохион байгуулах сургалт, бэлтгэлийн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэргийн штабуудын офицер, ахлагч нарын мэргэжил арга зүйн сургалтыг Налайх, Багахангай дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штаб зохион байгууллаа.