loader
Манай улс АИ-92 шатахууны 37, дизель түлшний 39 хоногийн нөөцтэй байна

Манай улс АИ-92 шатахууны 37, дизель түлшний 39 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)-наас мэдээлэв.

Тодруулбал,

  • А-80 шатахуун 12,090 тонн,
  • АИ-92 шатахуун 48,998 тонн,
  • АИ-95 шатахуун 4,950 тонн,
  • Дизель түлш 70,621 тонн байна.
Эдгээрийг хоногийн хэрэглээгээр шилжүүлэн тооцвол, АИ-92 шатахууны 37, АИ-95 шатахууны 37 хоногийн, А-80 шатахууны 73, Дизель түлшний 26 хоногийн, 39 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна.

Харин Улаанбаатар хотод АИ-92 шатахууны 25, АИ-95 шатахууны 43, Дизель түлшний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа юм.

Манай улс он гарсаар нийт 813.2 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнд

  • А-80 шатахуун 18.2 мянган тонн,
  • АИ-92 шатахуун 273.7 мянган тонн,
  • АИ-95/98 шатахуун 13.8 мянган тонн,
  • Дизель түлш 405.3 мянган тонн,
  • онгоцны түлш 25.2 мянган тонн,
  • бусад 77.1 мянган тонн байна.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Өнөөдөр Сүхбаатарын талбайн баруун хойд уулзварын хөдөлгөөнийг 13:00 цаг хүртэл хаана

Залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдад мөнгөн шагнал гардууллаа

Чехийн алдарт хийлч Ярослав Коцианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд түрүүлсэн сурагчдад мөнгөн шагнал гардууллаа.Тодруулбал,1-р байр эзэлсэн Консерваторын Сонгодог хөгжмийн мэр

Нийт нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны нэгдүгээр сарын 31-ний 20 цагаас хоёрдугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилс