loader
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн улс орнуудтай, ялангуяа гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг боломжит бүх талаар дэмжин ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлаар тодорхой бодлого шийдвэр гарган, үндэсний хэмжээний хөдөлгөөнүүдийг өрнүүлж, уг асуудлуудад онцгойлон анхаарч, УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд санал солилцож, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар доох зургаан хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.1. Төрийн болон

Монголын “Трио” кино Варшавын фестивальд оролцохоор сонгогджээ

Монголын уран бүтээлчдийн “Трио” кино Варшавын олон улсын кино наадам оролцохоор сонгогджээ. Энэ оны 10 дугаар сард болох 38 дахь удаагийн Варшавын кино наадам нь чансаагаар дэлхийн киноны А зэрэглэлд

Өнөөдөр Улаанбаатарт 17 хэмийн хүйтэн

2023 оны 01-р сарын 03-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 1-6 метр