loader
Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт инноваци нэвтрүүлэх үндэсний зөвлөгөөн эхэллээ

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт инноваци нэвтрүүлэх үндэсний зөвлөгөөн эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн эхэллээ.

Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд шинжлэх ухаан, технологи, инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхийг бүрдүүлэх замаар мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх, Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжсэн орон болох зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор нэгдсэн хуралдаан, инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн салбарынхан оролцож байна.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан сайдын нэрэмжит Грантын шагнал гардуулах бөгөөд доорх хөтөлбөрт тусгасан сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сар шинийн баярын өдрүүдэд АВТОБУС 07:00-22:00 цагийн хооронд үйлчилгээнд явна

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ ямар зохицуулалттай явах талаар Нийтийн Тээврийн Газраас тодрууллаа. Баярын өдрүүдэд энгийн хуваарийн дагуу 07:00-22:00 цагийн хооронд нийтийн тээ

Х.БАТТУЛГА: АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ЗҮРХ НЬ ЦОХИОЛДОГ ХЭН БҮРТЭЙ ЭВСЭНЭ

Ардчилсан намын даргад нэр дэвшигчид өнөөдөр (03.16) Хэнтий аймгаас эхлэн намын иргэд сонгогчидтойгоо уулзах уулзалтаа эхлүүллээ.Энэ үеэр намын даргад нэр дэвшигч Х.Баттулга Хэнтий аймгийн Ардчилсан н

ЗБДС-ийн хойд бүсийн салбар Хөвсгөл аймагт ажиллалаа

Үүнээс гадна Нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл эрчим хүч ТӨХК, Татварын хэлтсийн нийт 137 ажилтан, албан хаагчдад “Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн батлан даалт”-ын талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.