loader
Дуу цахилгаантай аадар бороо орно

Дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Энэ сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед борооны өмнө түр зуур ширүүснэ.   Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар 34-39 градус, бусад нутгаар 27-32 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Ганзориг: Мөнгө үнэд орсон

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Тера группийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Г.Ганзоригтой ярилцлаа.- Мөнгө яагаад үнэ орчхов оо?Энд эрэлт нийлүүлэлтийн асуудал яригдах ёстой. Сул хэвтэж байга

Сурагчид маргааш хичээллээд 42 хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид маргааш буюу арванхоёрдугаар сарын 16-нд хичээллээд өвлийн амралт эхэлнэ.Тодруулбал, энэ ээлжийн амралт ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 19-нээс эхэл

Хөгжлийн банкны асуудлаарх сонсгол эхэллээ

Хөгжлийн банкийг хянан шалгах түр хорооны хоёр дахь удаагийн сонсгол эхэллээ. Өнөөдрийн НПГ, АТГ, ЦЕГ, ТББ-иудын төлөөлөл уригдан оролцож байна. Мөн Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд болох есөн алб