loader
Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив

Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэлмаа энэ сарын 28-нд Холбооны Ерөнхийлөгч Игнацио Кассист Итгэмжлэх жуух бичгээ барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Ерөнхийлөгч И.Кассис Элчин сайд Д.Гэрэлмааг хүлээн авч уулзаж, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Элчин сайдад баяр хүргэн ажлын амжилт хүсэв.

Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч И.Кассист уламжилж, Швейцарын Холбооны Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2023-2024 оны байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэхийн ялдамд Монгол, Швейцарын харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа нотлов.

Швейцарын хөгжлийн хамтын ажиллагааны шугамаар Монгол Улсад хэрэгжиж ирсэн төсөл, хөтөлбөрүүд нь монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, үр өгөөжтэй хэрэгжсэнийг талууд тэмдэглэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Амралтын өдрүүдийн ЦАГ АГААР

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

ОХУ руу зорчих иргэдэд анхааруулга хүргүүлэв

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19-ийн цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээври

"Түүний шүлгийн хэлбэр яг л лаазтай пиво шиг харагддаг"

Та бол Улаанбаатар хотын унаган хүүхэд энэ их хотынхоо аль хэсэгт нь бага нас тань өнгөрөв?Би чинь 120 мянгатын унаган хүүхэд юм. Заримдаа хүмүүстэй танилцахдаа тоглоом шоглоом болгоод 120 мянгатын