loader
Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлана

Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлана

Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас мэдэгдлээ.

Тодруулбал, “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд энэхүү хүнд үеийг даван туулахад эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм.

Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим хүч дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын эрчим хүчний орлого төвлөрүүлэлтийн судалгаанаас тодорхой харагддаг. Хэрэглэгчид эхлээд гар утасны төлбөрөө, дараа нь усны төлбөрөө, тэгээд цахилгааны төлбөрөө мөнгө үлдвэл дулааны төлбөрөө төлөөд байна уу гэх хардлага төрөхөөр байдаг.

Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” халдварт цар тахал гарснаас үүдэн ард иргэддээ дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оны 12 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд эрчим хүчний төлбөр дээр хөнгөлөлт үзүүлсэн. Харамсалтай нь зарим хэрэглэгчдийн хувьд эрчим хүчийг байнга үнэгүй хэрэглэж болох юм гэсэн ойлголтоор хандаж төлбөрөө төлөхгүй байх байдал үүсч байна.

Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа, үнэ тарифын хувьд маш хямд эрчим хүчийг хэрэглэж байгааг ойлгож байгаа ч хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө төлөхгүй байгаа нь бид өөрөө өөрсдийнхөө амьдралын тав, тух хөгжлийг зогсоож байна.

Иймд дулааны эрчим хүчний төлбөрөө төлөхгүй байгаа хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хэрэглээг хуулийн дагуу хязгаарлах нөхцөл байдал үүсч байна.

“УБДС” ТӨХК нь дулааны эрчим хүчний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг төлбөрөө төлөх хүртэл хугацаанд хязгаарлахаар болж байгаа бөгөөд хязгаарлагдах хэрэглэгчийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өөрийн цахим хуудаснуудад мэдээлэх болно” хэмээжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ерөнхий сайд засгийн газрын гишүүдтэйгээ ярилцан дараах 10 амлалтыг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаа. Энэ үеэр Даланзадгад хотын шинэ театрт Өмнөговь аймгийн 70 гаруй иргэдтэй уулзсан бөгөөд чөлөөтэй асуух гурван

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Б.Жавхлан сайд ийн тайлбарлав

Ирэх онд түгжрэлийг бууруулахад зориулан 586 тэрбум төгрөг төсөвлөнө гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдэгдээд буй. Харин энэхүү санхүүжилтийн талаар Сангийн сайд тайлбар өгөв.

Үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай сонсгол явуулна

УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг товлон зарлалаа. УИХ-ын чуулган энэ сарын 22-нд буюу ирэх даваа гаргийн 10.00 цагт эхэлж, 26-ныг хүртэл үргэлжилнэ.Хуралдаанаар дараах