loader
Гүржид Засгийн газраа огцрохыг шаардсан жагсаал болжээ

Гүржид Засгийн газраа огцрохыг шаардсан жагсаал болжээ

Гүржийн сөрөг хүчний намууд, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, тэднийг дэмжигчид Засгийн газраа огцрохыг шаардан Тбилиси хотын төвд жагсаж, жагсагчдын зарим нь Засгийн газрын ордны өмнө шөнийг өнгөрүүлсэн байна.

Жагсаал ням гаргийн орой парламентын ордны өмнө эхэлжээ. Жагсаалд оролцогчид Гүрж улсыг Европын Холбоонд /ЕХ/ гишүүнээр элсүүлэх нэр дэвшигчийн статусыг авахын тулд шинэ Засгийн газар зохих шинэчлэлийг хийж чадна, харин эрх баригч "Гүржийн мөрөөдөл" нам хийж чадахгүй гэж үзэж байгаа аж.

“Бидний зарим нь хонохоор энд үлдэнэ. Өглөө бид Ерөнхий сайдад тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж, ойлгохгүй байгаа зүйлийг нь хэлнэ” гэж жагсаалд оролцогчдын нэг хэлжээ. 

ЕХ-ны орнуудын төр, засгийн тэргүүн нар өмнө нь Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Украин, Молдова улсуудад тус холбоонд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг олгохыг зөвшөөрсөн юм. Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель хэлэхдээ, ЕХ-ны Зөвлөл Гүржийн хүсэлтийг зөвшөөрөх шийдвэр гаргасан бөгөөд тогтоосон тэргүүлэх чиглэлүүд биелмэгц статус олгоход бэлэн байна гэжээ. Эрх баригч “Гүржийн мөрөөдөл” нам ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус авахын тулд тус холбооны 12 болзлыг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн өдрүүдэд мэдэгджээ. 

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд одоогийн байдлаар сургууль, цэцэрлэгийн зориулалттай 25, хоёр давхар 10, цахилгаан болон евро-5 дизель хөдөлгүүртэй нийт 100 автобус орж иржээ.

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД ТУСГАГДСАН БООМТЫН СЭРГЭЛТИЙГ “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГОД ТУСГАГДСАН БООМТЫН СЭРГЭЛТИЙГ “ОРОСЫН ТӨМӨР ЗАМУУД” ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

ХӨВСГӨЛ НУУРЫГ ЦЭВЭРЛЭХЭД ЯПОН УЛС ХАМТРАН АЖИЛЛАНА

БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн.Тус судалгаанд нэн шаардлагатай баг