loader
“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

“Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нар уулзана

Индонезид болох “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Украин дахь нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ.

Бали аралд пүрэв гаргаас эхлэн хоёр өдөр үргэлжлэх энэхүү уулзалт нь Орос Украин руу довтолсноос хойших анхны “Хорийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалт гэдгээрээ онцлогтой.

Уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебаг мөн урьжээ.

Энэхүү уулзалтын үеэр Украин дахь нөхцөл байдлын талаар голчлон хэлэлцэх төлөвтэй байна. Мөн баасан гарагт эрчим хүчний үнийн өсөлт, хүнсний хямралыг зохицуулах хариу арга хэмжээний талаар хэлэлцэх ажээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд засвар хийнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 25-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аю

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт  бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн 25, аюулт үзэгдэл, ослын 8 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослоос 8, гал түймрийн утаажилты

ТӨХК-иудын хувьчлалын салхийг "Монголын хөрөнгийн бирж" хагална

Засгийн газар төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодл