loader
Баяр наадмын сурын харваанд нийт 540 мэргэн цэц сорино

Баяр наадмын сурын харваанд нийт 540 мэргэн цэц сорино

Эрийн гурван наадмын нэг сурын харваа өнөөдөр урианхай сурын харваагаар эхэлсэн.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 540 мэргэн, харваач оролцох талаар Үндэсний сурын харвааны салбар хорооноос өнөөдөр мэдээллээ. Харин өнөөдөр эхэлсэн урианхай сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн, нийт 330 харваач бүртгүүлэн оролцож байна. Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгаас хамгийн олон 30 харваач оролцож байгаа бол Ховд, Хөвсгөл аймгаас тус бүр 20 харваач иржээ.

Баяр наадмын сурын харваанд нийт 540 мэргэн цэц сорино.

Үндэсний сурын салбар хорооны дарга, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, энэ жилийн Улсын их баяр наадмаар үндэсний сурын харвааг залуу үеийнхэн, нийт наадамчин олон болон гадаадын жуулчдад илүү хүртээмжтэй үзүүлж, таниулан сурталчилна гэдгийг онцоллоо. БОАЖЯ-наас сурын харвааг харуулсан сурталчилгааны бичлэгийг бэлтгэн сурын талбайд олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас болж сүүлийн 2 жил сурын харвааны уралдаан, тэмцээнд зохиогдоогүй ирсэн ч заавал битүү танхим шаардахгүйгээр гадаа талбайд нээлттэй харваж болдог, сурын харвааны өөрийн онцлогоос шалтгаалж, харваачдын бэлтгэл тасраагүй ирснийг Монголын Урианхай сурын холбооны ерөнхийлөгч Т.Түмэндэлгэр тодотгож байна. Түүнээс гадна урианхай сурын харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн саяхан Налайх дүүрэгт болсон учир харваачдын сорилго бэлтгэл харьцангуй сайн байгаа гэв.

Тодруулга: Баяр наадмын үндэсний сурын харваа нь 1921 оны Ардын хувьсгалаас эхлэн тасралтгүй 100 жил үргэлжилж ирсэн эрийн гурван наадмын нэг юм. Ардын хувьсгалын баяр наадмын сурын харваанд их жанжин Д.Сүхбаатар 2 удаа түрүүлж, Улсын мэргэн болж байсан түүхтэй аж. Мөн маршал Х.Чойбалсан түрүүлж байжээ.

Эрт үеэс дайн тулаангүй энх амгалан цагт монгол баатар эрчүүд сур, чөдрөө зангидан харваж наадаж байснаас урианхай сурын харваа эхтэй, үүнээс ч баяр наамдын сурын харваа эхэлдэг нь холбоотой аж. Урианхай сурын харваа нь өв харваа гэдгээр, мөн эрийн гурван наадам гэдэг уламжлалаар эмэгтэй харваач оролцдоггүй онцлогтой. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр 7 шинэ аваргатай боллоо

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын

Замын-Үүдээс Эрээн хот руу 10 минут тутамд автобус явж эхэллээ

Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт өнөөдрөөс эхлэн өөрчлөлт орж байна.Тодруулбал, Эрээн хот руу явах автобус 08:00, 08:10, 08:20, 08:30, 08:40, 08:50, 09:00, 09:10

Хятадын цэргийн сургуулилалтууд Тайванийн томоохон боомтуудад аюул учруулна гэж мэдэгдэв

Ойрын хэдэн өдөр Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай цэргийн сургууль хийх Хятад улсын төлөвлөгөө нь арлын томоохон боомт, хот суурин газруудад аюул учруулах гэсэн оролдлого юм. Ийм мэдэгдли