loader
Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, менежментийн талаар санал солилцлоо

Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, менежментийн талаар санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлд зочилж, тус байгууллагын гүйцэтгэх захирал Тан Мэнг Дуйтэй уулзлаа.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөлтэй ярьж тохиролцсон зүйлс бодитоор хэрэгжиж байгааг дурдаад Сингапур Улсын Төрийн орон сууцжуулалтын туршлага, загварыг Монгол Улсын газар зүйн онцлог, уур амьсгал, санхүүгийн чадамжтай уялдуулан нэвтрүүлэх болон Сингапурын хот байгуулалт, орон сууцны төлөвлөлт, загвар, технологийн туршлагаас суралцах, түрээсийн орон сууцны зорилтот бүлгийн иргэдийн сонголт, менежментийн арвин туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.


Сингапур Улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл нь 1960 онд байгуулагдсан бөгөөд Сингапур Улсын Үндэсний хөгжлийн яамны хэрэгжүүлэгч агентлаг юм. Сингапурын иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангаж, тохилог амьдрах орчин бүрдүүлэх зорилготой уг зөвлөл нь өнөөгийн байдлаар нийт нэг сая гаруй орон сууцыг ард иргэддээ нийлүүлжээ. Сингапурын хүн амын 80 гаруй хувь нь Орон сууц, хөгжлийн зөвлөлийн байгуулсан нийтийн орон сууцад амьдардаг төдийгүй оршин суугчдын 90 орчим хувь нь орон сууцаа өөрийн эзэмшлийн болгож чадсан байна. Чингэхдээ Сингапурын Хуримтлалын төв сангийн тэтгэврийн хуримтлалын хөрөнгийг ашиглан иргэд өөрийн орон сууцаа худалдан авах боломж бүрджээ.

Сингапур Улсад хийж буй энэ удаагийн айлчлалын үеэр “Нийтийн орон сууцны хөтөлбөр”-ийн тухай Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд санамж бичиг байгуулж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Сингапур Улсын Орон сууц, хөгжлийн зөвлөл санхүүгээр дэмжиж байгааг  өндрөөр үнэлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ.


Санамж бичгийн дагуу Монгол Улсын төрийн орон сууцжуулалтын салбарын боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх, холбогдох сургалтуудыг зохион байгуулахад “Темасек” олон улсын сангаас 232 420 сингапур долларын буцалтгүй тусламж олгоно. Мөн сургалтын зардлын тодорхой хэсэг буюу 86 600 сингапур долларын санхүүжилтийг БХБЯ-аас хариуцахаар тусгажээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Харвардын манлайлагчын хөтөлбөрт залуу эмч нарыг хамруулна

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд , сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Эваристе Коуасси Комлан, тус байгууллагын ус ариун цэврийн байгууламж хариуцсан ахлах м

Солонгос улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ

БНСУ-ын иргэд Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг шаарджээ. Итэвоны үймээнээр олон залуус амиа алдсанд эмгэнэн гашуудсан олон мянган солонгос иргэд лаа, зурагт хуудас барин жагсав. Тэд Ерөнхийлөгч Юн Сук Ёл болон засгийн газрыг хариуцлага хүлээн огцрохыг шаарджээ.

Зүрхний шигдээсээс гаралтай нас баралтыг 1,8 дахин бууруулж чадсан байна

”МонПЭН санаачилга” Халдварт бус өвчин, Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг (PEN/HEARTS) эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд хэрэгжүүлж байгаа